Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу тавдугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 38 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан.
Хэрэгт тус сумын Засаг дарга, 36 настай Р.Даваадорж гэгчийг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай албаныхан мэдээлсэн. Одоогоор Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт харьяаллын дагуу шалгаж байна. Хуулийн байгууллага сэжигтнийг түр саатуулж, нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Болсон хэрэг явдлын тухайд эх сурвалжаас тодруулахад, талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон гэлээ. Талийгаачийн хоёр нүд хөхөрсөн, эрүү хамар болон эгэм орчимд цус хурсан шарх үүссэн байжээ. Шалгалтын явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тархины битүү гэмтэл гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Талийгаачийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн ба өнгөрсөн хугацаанд сэжигтэн этгээд амь хохирогчид сэтгэлзүйн болон бие мах бодийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл болон хэргийн шалгалтын явцад Р.Даваадорж нь бусдын амь биед халдсан гэх нотлох баримтууд цугласан талаар эх сурвалж ярилаа.
Сэтгэгдэл ( 6 )
ЭМЭГТЭЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ . УМ МА НИ БАД МЭ ХУМ. ХАЙРАН АМЬ АМЬДРАЛ. ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗОДОЖ ЦОХЬДОГ ЭРГҮҮ МУУ ЛАЛРУУДЫГ ДҮҮЖИЛЖ АЛДАГ ХУУЛЬТАЙ БОЛООСОЙ..
Нам гэдэг т учир байна. Ямар ч мэдлэг боловсролгүй зүгээр л танил тал хамаатан садангаа авдаг. Саяхан л маш том хэрэг гарсан бас л засаг дарга байсан. Яагаад санаа авч болдоггүй юм бэ.
Tsagdaa nariin neg toodoggvi hereg yah argagvi mun gj boddog. Tsagdaad uguhuur ewler bari gd l. Medeej ger bvlee awch vldeesei l gj boddog bh. Ghdee l gvr bvlee awch vldene gd emegtei hvn bnga hvchirhiileld urtuh yosgvi bizdee hetsv ch yumdaa.
Зэрлэгшээд л байна даа энэ залуус муухай догшин хэрцгий омогтой эрчүүд ихдэж дээ энэ улсад
хавар болж хөдөөний хөөсөн мантуунууд анд гарч эхэллээ хүн амь, хүчин гэх мэт болгоомжтой байцгаа
МАФИЖСАН МАН-ЫН ТАВИУЛУУД ӨНГӨРЧ БУЙ 4 ЖИЛД ХИЧНЭЭН ХҮНИЙ АМИНД ХҮРЧ ХИЧНЭЭН ХҮНИЙГ ЗОДОЖ БЭРТЭЭН ХИЧНЭЭН ЭМЭГТЭЙГ ХҮЧИНДВЭЭ !!! НОХОЙГ ХЭН СААХ ВЭ !!! Л БОЛОВ.