Хятадын эрдэмтэд КОВИД-19-ийг зогсоох эм бүтээж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Хятадын эрдэмтэд эсрэг биет дээр үндэслэн КОВИД-19-ийн эсрэг шинэ эм гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд энэ эмний тусламжтай коронавирусний цар тахлыг зогсоох боломжтой гэж үзэж байна.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, судлаачид энэхүү шинэ эм эдгэрэх хугацааг багасгаад зогсохгүй богино хугацааны дархлаа бий болгоно гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Бээжингийн их сургуулийн ген судлалын салбарын дэвшилтэт инновацын төвийн захирал Санни Сегийн хэлснээр шинэ эмэнд халдвар авч, эдгэрсэн 60 өвчтөний цуснаас гаргаж авсан эсрэг биетийг ашиглажээ. Өдгөө энэ бэлдмэлийг амьтан дээр туршиж байгаа аж. Халдвар авсан хулгануудад эсрэг биетийг хийсний дараа таван хоногийн дотор вирусний ачаалал 2.5 мянга дахин буурсан байна. Эсрэг биетийг  халдварлахаас нь өмнө хийхэд хулгана эрүүл хэвээр байсан гэж Санни Се онцолжээ. Эмийн эмнэлзүйн туршилтыг Австрали зэрэг улс оронд явуулах бөгөөд энэ онд багтаан хэрэглээнд гаргах боломжтой гэнэ.

Үүнээс өмнө Калифорнид төвтэй “Sorrento Therapeutics” компани коронавирусийг бүрэн зогсоох чадвартай эсрэг биет гаргаж авсан тухай мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top