Хийн хоолойг Монголоор дайруулах нь Украин, Беларусийн адил асуудал үүсгэж магадгүй гэв

2020 оны 05 сарын 20

ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах нь Украин, Беларусийн адил асуудал үүсгэж магадгүй гэсэн байр суурийг  ОХУ-ын Үндэсний Эрчим Хүчний Сангийн Аюулгүй байдлын ахлах эксперт Станислав Митрахович илэрхийлжээ.

Митрахович “Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал “Газпром”-ийг  томоохон эрсдэлд оруулж болзошгүй. Хятадын хувьд Монголоор хийн хоолой дамжуулах нь Орост давхар дарамт учруулах боломж. Учир нь Монгол Улс  улс төр, эдийн засаг, нийгэм гээд аль ч салбартаа Хятадаас маш их хамааралтай болчихсон улс” өгүүлжээ.

Хийн хоолойг байгуулах ажилд 4-6 жил, 1.3-1.5 их наяд рубль зарцуулна. Энэ нь 1.1 их наядыг зарцуулсан “Сибирийн хүч-1” хийн хоолойн зардлаас давна гэсэн үг. Гэтэл Монголоор дамжиж очих Хятадын нутаг дэвсгэр нь хүн ам тийм ч шигүү биш. Тэгээд Төв Азийн бусад орноос байгалийн  хий авдаг болохоор өрсөлдөөн ширүүн гэж тэрбээр мэдэгджээ.

Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхахдаа  байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцсон гэсэн мэдээллийг Засгийн газраас өгсөн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийн хоолойн асуудлаар 2020 оны гуравдугаар сарын 31-нд хуралдаж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нар уулзаж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар санал солилцсон юм. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэжилтэн(14.202.12.68) 2020 оны 05 сарын 26

Энэ хуурамч захиалгат нийтлэлд чинь итгэхгүй байна. Эрсдэлийн үнэлгээ аль хэдийн судлагдсан. Цахилгааны шугам болохоор холбож болоод байдаг байгалийн хий болохоор болдоггүй гэсэн ойлголт хаана ч байх ёсгүй. 2лаа яг адилхан эрчим хүчний систем. Азийн супер сүлжээнүүд байх ёстой.

1  |  0
Мэргэжилтэн(14.202.12.68) 2020 оны 05 сарын 23

Энэ хуурамч захиалгат нийтлэлд чинь итгэхгүй байна. Эрсдэлийн үнэлгээ аль хэдийн судлагдсан. Цахилгааны шугам болохоор холбож болоод байдаг байгалийн хий болохоор болдоггүй гэсэн ойлголт хаана ч байх ёсгүй. 2лаа яг адилхан эрчим хүчний систем. Азийн супер сүлжээнүүд байх ёстой.

0  |  0
Зочин(14.202.12.68) 2020 оны 05 сарын 23

Энэ хуурамч захиалгат нийтлэлд чинь итгэхгүй байна. Эрсдэлийн үнэлгээ аль хэдийн судлагдсан. Цахилгааны шугам болохоор холбож болоо байдаг байгалийн хий болохоор болдоггүй гэсэн ойлголт хаана ч байх ёсгүй. 2лаа яг адилхан эрчим хүчний систем. Азийн супер сүлжээнүүд байх ёстой.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 20

Mongoliin uls tord shudarga bus uls ornoo bodohgui geree hiideg hymyys baisan, baigaag bas medchihjee…odoo bol ard tymen nyd chihee ongorhoi bailgaj toeiin deeremchideer togluulahgui baihaa, ukraind mon adil otrd ni dandaa deeremchid ulsaa hudaldaj idsen ameriktai niilj …tiim l hymyys baidag, Mongol odoo saihanbileg metiin aldaa hiihgui geh bodoj baina

0  |  0
Иргэн(59.153.112.236) 2020 оны 05 сарын 20

Таван толгойн ордын метан хийг ашиглах ажлыг яаравчлах нь чухал.

0  |  0
Малчин(211.36.144.123) 2020 оны 05 сарын 20

Ер нь илүү дутуу юм горьдож байхаар өөрсөд дээрээ найдаач. Тэгээд ч ийм засаг төртэй байхад хэн итгэж хөрөнгөө оруулах вэ дээ. Бусдаас тасарч хурдан хөгжий гэвэл бас их мөнгөтэй баян улс болы гэвэл нано технолги, шинэ технологи, бас уранаа хөгжүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний эх үүсвэрээ найдвартай болгож Атомын цахилгаан станцтай болчвол бусад хөгжил нь дагаад явагдаад эхлэнэ. Одоо нефт явцгүй болж байна. Ашиггүй ч боллоо. Бид бусдаас хараат биш болы гэвэл зоригтой алхамуудыг хийх хэрэгтэй. Энэ янзаараа нүүрс дахиад 5 жил л зарагдах байх тэгээд дараа нь яах уу? Бодох ёстой л асуудал!

0  |  0
mongol(66.181.161.97) 2020 оны 05 сарын 20

Orosuudad itgeh osoltoi. Zaigaa bariad hariltsaagaa heveen bailgaj baihad bolno.

0  |  0
Зочин(66.181.186.165) 2020 оны 05 сарын 20

Манай уе уеийн дарга нар ялангуяа Элбэгдорж олон жил гуйж гувшсан учраас Путин зовшоорсон юм Манайхан щугээр суугаад монго олчих санаа л байхгуй юу Ер нь бол байгаль орчинд сорог нолоотэй Ногоо талаас Украины бандерчуудаас дутахгуй оросыг узэн яддаг булгууд бас бий Шантааж хийж чадах л улс

0  |  2
Эгэл(192.82.76.62) 2020 оны 05 сарын 20

Оросын хийн хоолой Монголоор дайрахад баярлах шалтгаан харагдахгүй байгаа. Орос хэд хуваагдахад ямар эрсдэл үүсэж магадгүйг тооцох ёстой. Энэ бол цаг хугацааны асуудал

0  |  0
ард иргэд(192.82.76.183) 2020 оны 05 сарын 20

Шулуухан хэлэхэд: Хятадын монголоор хийн хоолой дамжуулахад эрсдэл ихтэй болийдоо л гэсэн үг биш үү? тэгээд ч төр засагт нь хятадын эрлийз хурлийзууд дэндүү олон байгаа гэлцдэг ортой үг байж мэдэх л байх

0  |  0
Багабанди(202.9.40.49) 2020 оны 05 сарын 20

Ер нь бол ”Орос ах” нар чинь биднийг чукча нараасаа дорд үздэг ийм ш дээ\n.

0  |  0
жинхэнэ жонху(103.212.118.184) 2020 оны 05 сарын 20

ККК.Манай эрхэмүүдийн ”алаагүй баавгайн арсийг хувааж авах ”тухай шог ярийтай адил асуудлаар сонгуулийн ”ШОУ” хийх зарим эрхмийн улс төрийн ретингээ нийгмийн хар масс өндөрөсгөх гэсэн ядмагхан заль мэхийг гэрэл цохиулчихваа дааа ккк . Манай нутгаар дайрах ,дайрахгүй нь эцэслэн шийдэгдээгүй, шийдэгдлээ гэхэд хэдэн жилд барьж дуусгах хугцаа тодорхойгүй асуудлаар монголчуудын хуруугаа ч хөдөлгөхгүй зүв зүгээр сууж байгаад ”олон тэбумын ашиг олох” мөрөөдөл Хүүкийн шоу юу болох бол?

0  |  0
ff(192.82.74.224) 2020 оны 05 сарын 20

shar muur shig

0  |  0
cff(192.82.74.224) 2020 оны 05 сарын 20

ene muu mal tuuh medehgui bna.mongo gancaaraa 2 r daind tusalsan gedgiig neg sanaasai

0  |  0
zochin(150.129.140.156) 2020 оны 05 сарын 20

ENE CHATSAGA YUGAA MEDEKH WE DEE . MONGOL TSUSTAYGAA MEDEKHGUY MONGOLYG DOOSH NI KHIIDEG ERGUU IWANUUDYN NEG L BAYNA ,

0  |  1
Top