Д.Жаргалсайхан: Манайд хоёр хөршөө эрүүл хүнсээр хангах боломж бий

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Хүнсний үйлдвэрийн механик инженер, техникийн ухааны магистр, “Дархан гурил” компанийн ерөнхий захирал Дэрэмийн Жаргалсайхантай ярилцлаа

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1963 онд Говь-Алтай аймагт төрсөн. Дархан-Уул аймагт бага, дунд сургуулиа төгссөн. Тэгээд Монгол Улсын Техникийн их сургуульд Хүнсний механик инженерээр суралцаж дүүргэсэн. Ажлын гараагаа Мах комбинад нормчноор эхэлж, дарханы Гурилын үйлдвэрт механик инженер, Ерөнхий инженер, хөдөө аж ахуйн Хөтөл салбарын даргаар ажиллаж байгаад хүнснийхээ салбарт “Дархан гурил” компанийг байгуулаад өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна даа.

-“Дархан гурил” гэхээр гарцаагүй үндэсний үйлдвэрлэл болж таарна. Энэ үйлдвэр маань хэдэн онд анх ашиглалтад орсон бэ?

-“Дархан гурил тэжээл” үйлдвэрт би өөрөө механик инженерээр ажиллаж байсан. Манайхыг энэ үйлд­вэртэй хүмүүс их андуурдаг юм. “Дархан гурил тэжээл” компани болохоор 1964 онд ашиглалтад орж байсан юм билээ

-Харин миний үүсгэн байгуулсан “Дархан гурил” компани 2004 онд байгуулагдсан, гурилын үйлдвэр, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ийм үйлдвэр байгаа юм.

-Мэдээж хэрэг танай салбар хүнсний үйлдвэр, үндэсний үйлдвэрлэл. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг ангилалдаа орох байх. Тэгэхээр яг одоо олон нийтийн дунд жижиг дунд үйлдвэрлэл шал өөр ойлголттой болчихлоо. Мэдээлэлд ойрхон, эрх мэдэлд ойрхон байгаагаа ашиглаж хамаарал бүхий иргэддээ олгодог гэх мэт. Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс яг хэрхэн дэмждэг вэ?

-Та их чухал асуулт асуулаа. Өнөөдөр Монголын нийгэмд газар авч байгаа ЖДҮ гээд энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлэх боломж олгож байгаад баяртай байна. Үнэхээр Монгол Улс 330 сумтай, нийт ажиллах хүчний 30 хувь нь эдгээр сумдад ажиллаж, амьдарч байна. Монголчуудын өөрийн гол онцлог болсон эдгээрт уялдсан жижиг дунд үйлдвэрлэл юу байх вэ гэдэг дээр улсаас үзүүлдэг дэмжлэг бол байгаа яг онож тэр хүмүүстээ хүрдэг нь бага байдаг юм болов уу гэж боддог. Одоо сүүлийн үед хэвлэл мэдээллээр сонсож байгаагаар бол төрийн эрх мэдэлтнүүд өөрийнхөө давуу байдлыг ашиглаад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас асар их мөнгө төгрөг авсан байна. Хэрвээ Монгол Улс өөрийнхөө иргэдийн амьдралыг өөд нь татъя гээд тэдний онцлогт тохирсон бодлогоор дэмжиж байвал энэ нь жинхэнэ эзэддээ очих болно. Ингэж байж хөдөөгийн 330 суманд амьдарч байгаа малчин өрх, тэдний үйлдвэрлэлийг дэмжсэнээр иргэдийн амьдрал дээшилнэ. Энэ талд дээр анхаарч ажиллах нь төрийн нэг номерын үүрэг гэж боддог. Өнөөдрийн зах зээлийн нийгэмд мэдээж мал аж ахуй газар тариалан бол Монголын яг тулгуур стратегийн бүтээгдэхүүн. Энэ талаас нь ч гэсэн авч үзэхэд улс үүн дээр нилээд анхаарал хандуулж дэмжих ёстой. Миний хувьд бол ганзагын наймаанаас анх эхэлж, дараа нь жижиг дунд үйлдвэрлэлээ байгуулж ажилласан. Ингэхдээ 20 гаруй жил уйгагүй зүтгэж, хөдөлмөрлөж байж үйлдвэрлэлээ авч явах, ажилчдынхаа цалинг асуудалгүй тавих хэмжээнд дөнгөж очиж байна. Харин энэ хугацаандаа би төрөөс ямар нэгэн дэмжлэг, тусламж авч үзсэнгүй.

-Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар гарц байна гэж хардаг вэ?

-Монгол Улс маш өргөн уудам газар нутагтай. Энэ өргөн уудам нутаг дээр малчид, ард иргэд нь ажил хөдөлмөрөө эрхлээд, түүнийгээ шударгаар үнэлүүлээд явдаг бол нэгдүгээрт газар нутаг маань эзэнтэй байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотын энэ бөөгнөрөл байхгүй болно. Муу нэртэй социализмын үед манайх бог малынхаа нийт арьсны 90 хувийг, бод малынхаа 83 хувийг боловсруулдаг байсан. Гэтэл өнөөдөр боловсруулж чадахаа байсан. Энэ тал дээр улсын нэгдсэн бодлого, дэмжлэг үнэндээ алга. Монголд өчнөөн мянган залуус ажилгүй байна. Уг нь хүн амдаа ойр ганц боловсруулах үйлдвэр байгуулахад л өчнөөн мянган ажлын байр шинээр бий болгож, дэлхийд гаргах эко бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж болохоор байна шүү дээ. Яагаад өнөөдөр Монголд махны үнэ өндөр байна гэж хүмүүс яриад байгаа юм. Тэгвэл махны үнийг буулгах хамгийн том арга нь арьс, ширийг нь үнэд оруулах явдал. Газар тариалангийн салбарт урамшуулал олгодог болсноороо өнөөдөр харьцангуй гайгүй байгаа. Даанч харамсалтай нь улаан буудай, махны үнийг төрөөс хүчээр тогтоогоод байна. Үүнийгээ больчихвол чөлөөт зах зээлийнхээ жамаар үнэ ханш цаанаасаа тогтоод тогтворжоод явчихна. Манай хоёр хөрш гэж асар том зах зээл байна. Хятад л гэхэд өнөөдөр 300 сая чинээлэг иргэнээ эко хүнсээр хангах тухай ярьж байна. Гэтэл нөгөө эко хүнс нь манайд байгаа шүү дээ. Эрүүл хөрсөнд тарьсан ногоо, эрүүл махаар тэднийг бүрэн хангах боломжтой. Даанч үүн дээр төрийн бодлого, сэтгэл дутагдаж байна. Төр мөнгө өгнө, үнийг нь тогтооно гэхээсээ илүүтэй зөв бодлогоор хангаад татвар гаалиар нь дэмжээд, стандарт шаардлагаар чанд тавиад явбал хүссэн хүсээгүй үйлдвэрлэл хөгжөөд ажлын байр бий болно. Энэ нь эргээд татвар орлогоороо улсын төсвийг нэмэгдүүлж, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.84) 2020 оны 05 сарын 24

Эхлээд 3 сая хүнээ дотоодынхоо хүнсээр хангачихаад 2 хөрш гэж яриач. Тэгээд ч Орос Хятад хоёр манайхаас хүнс авлаа юу. Худлаа тэнгэрийн юм яриад байх. Мэдрэлээ эхлээд үзүүл.

0  |  0
Nymaa(202.55.188.88) 2020 оны 05 сарын 24

Dotoodoo hunseer hangaj chadahgui baij balairah yumaa

0  |  0
dn(122.201.22.196) 2020 оны 05 сарын 23

Ene t1 amitan mal bhgui yavdaa. Tegsen bol hamgiin turuund zaazand yvahgui haachinav? Argaggui erguu tolgoi ymdaa .

0  |  0
Батбаяр(202.9.46.173) 2020 оны 05 сарын 23

Ха ха хэ хэ өөрсдөө өлсгөлөн гарууд байж ха ха хэ хэ

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2020 оны 05 сарын 22

БОЛОМЖ НЬ БАЙГААД ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ТАРХИ НЬ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ

0  |  0
Иргэн(202.126.88.175) 2020 оны 05 сарын 22

Бурхан минь! Өөрсдийгөө тэжээж чадахгүй байж ...

0  |  0
түй(192.82.64.215) 2020 оны 05 сарын 22

хогийн цэг дээр байгаа хүүхдүүдээ аваад явж чадахгүй байж төрийн хулгайчууд хуцалгүй зайл

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 05 сарын 22

Hujaaruugaa zailaa bayanulgiin hujaa

0  |  0
zochin(202.170.68.38) 2020 оны 05 сарын 22

ehleed oorsdiigoo,horshiin neg tosgoniig ch hangaj amjihgui

0  |  0
.(212.253.19.187) 2020 оны 05 сарын 22

засссс.больж үз

0  |  0
арайчдээ(103.57.94.17) 2020 оны 05 сарын 22

Яадаг т1 нөхөр вэ 66 сая мал урд хөршид 1 тэр бум хүн тоо бодож чадахуу улсын бүх малыг нэг өдөрийн дотор идчихэнэ .яаядаа энэ мэтийг

0  |  0
ds(122.201.22.196) 2020 оны 05 сарын 21

Ehleed ydarsan irgedee hymd mah hunseer hanga! Tuunii daraa delhiin 2 tom hurshuusuu asuu! Bas 2 hurshid mal aj ahui . eruul hunsnii uildverlel suuliin uedyaj hugjij bgaag sonirhood uzvel yaj bn?

0  |  0
Зочин(66.181.184.68) 2020 оны 05 сарын 22

Эхлээд улс орноо эрүүл хүнсээр хангачаад дараа нь экспортын тухай бодсон дээр байхаа. Олон хүний хүнс нийлүүлэх гэж бэлчээр нутгаа талхалж дэмий биздээ. Мал мах, тариа ногоо гаргах нь ялгаагүй хөрсний доройтол улам нэмэгдэнэ.

1  |  0
Зочин(66.181.184.68) 2020 оны 05 сарын 22

Эхлээд улс орноо эрүүл хүнсээр хангачаад дараа нь экспортын тухай бодсон дээр байхаа. Олон хүний хүнс нийлүүлэх гэж бэлчээр нутгаа талхалж дэмий биздээ. Мал мах, тариа ногоо гаргах нь ялгаагүй хөрсний доройтол улам нэмэгдэнэ.

1  |  0
cfc(192.82.74.224) 2020 оны 05 сарын 22

teneglehee boliohangaj diilehgui.Dotoodod mahnii une osood gaarna malaa

1  |  0
Иргэн (59.153.112.236) 2020 оны 05 сарын 22

Сурвалжлагч , ярилцагч хоёр худлаа ярилцахгүй байвал зүгээр байна.

1  |  0
zochin(49.97.97.70) 2020 оны 06 сарын 03

ene sarmagchin amniiha zorgoor huthah yum aa ...

2  |  0
Top