Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн өндрөөс унаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр сэтгэцийн эмчийн хяналтад байдаг өвчтөн өндрөөс унаж, амиа алджээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хорооллын ... тоот орон сууцны дөрөвдүгээр давхраас эмэгтэй хүн унаж нас барсан байна.

Хэргийг шалгахад, тус байранд оршин суух 31 настай эмэгтэй цонхоор унасан байжээ. Талийгаач эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг өвчтөн бөгөөд түүний үхэлд гаднын нөлөө байхгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.Энэхүү хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top