КОВИД-19 | Тайланд улс вакциныг сармагчин дээр туршиж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

 

Тайланд улсын Үндэсний вакцинжуулалтын хүрээлэн өнгөрсөн бямба гарагаас эхлэн коронавирусний эсрэг вакциныг сармагчин дээр туршиж эхэлсэн тухай мэдээллээ.

Тус хүрээлэн  сар гаруйн өмнөөс хулгана дээр туршиж эхэлсэн бөгөөд зарим нэгэн үр дүн гарсан учраас ийнхүү сармагчин дээр туршиж эхэлсэн аж.

Хулгана дээрх туршилтаас харахад зарим хулгана дээр вирусний эсрэг дархлаа тогтсон бол зарим хулганад дархлаа тогтохгүй ч эдгэрэх хугацаа нь багассан үр дүн ажиглагджээ.

Судалгааны үр дүн хэрэв сайн гарвал 2021 оны нэгдүгээр сараас вакцинжуулалтын ажил эхлэх боломжтой гэж мэдэгдлээ.

Тайланд улсад дээрхээс гадна дахин нэг туршилт хийгдэж буй бөгөөд Үндэсний вакцинжуулалтын хүрээлэнгийн тайланг хоёр дахь вакцины хөгжүүлэлтэд мөн адил ашиглаж буй аж.

Эх сурвалж: Reuters

Top