Хаалттай сонгуулийн маргааш яана даа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Улсын онцгой комисс хуралдаж, хөл хориог ирэх сарын 30-ыг хүртэл сунгалаа. Гэтэл ирэх сарын 2-ны өдрөөс сонгуулийн кампанит ажил, сурталчилгаа эхэлж, улмаар 24-ний өдөр санал хураалт болох юм.

Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан хэрнээ сонгуулиа чухам яаж зохион байгуулах тухай дурдсангүй. Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй учраас бүгд санал өгнө. Өндөржүүлсэн бэлэн байдлын гол дүрэм нь нэг газар олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх учраас чухам ямар горимоор сонгууль явуулах вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ.

Эрх баригчдын хувьд сонгуулийг хаалттай шахам явуулж, байгаа рейтингээрээ санал авах тактик хэрэглэж байна гэх ч хүмүүс байна. Сөрөг хүчин бусад улс төрийн хүчин, эвсэл бүлэглэл, иргэний хөдөлгөөнөөс ямар нэгэн акц хийх ч боломжгүй байна. У.Хүрэлсүхийн Засгийн газарт хийж амжуулсан зүйл цөөнгүй бий.

Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос нэрэх үйлдвэр, Зүүнбаян, Тавантолгой чиглэлийн зам, Төв цэвэрлэх байгууламж гээд олон зүйлийг нэрлэж болно. Энэ бүгд нь сонгуулиар тэдэнд оноо цуглуулж өгнө. Нөгөө талд шатахуун түлшний үнийг түүхэндээ байхгүйгээр буурууллаа. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ уруудсан ч бид хэзээ л ийн үнэ бууруулж байлаа. Энэ мэт ч болоод өнгөрөх асуудал. Харин сонгуулийн маргааш яах вэ гэдэг асуудал биднийг зүй ёсоор тосож уулзана. Тухайлбал, хавтгайрсан халамжийн бодлого бий болгосон. Цар тахлаас үүдэлтэйгээр таван их наяд гаруй төгрөг төсөвлөсөн.

Монголын эдийн засаг бэлэн мөнгө тараах эрсдэлийг даах боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа ч халамжийн чиглэлд мөнгө цутгаж байна. Өнгөрөгч өвлөөс хойш ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ. Ер нь тэтгэврийн зээл тэглэнэ гэдэг бол богино хугацааны шийдэл, урт хугацаанд ахмадуудын амьдралын чанарыг сайжруулж чадахгүй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Үүний оронд урт хугацаанд Монгол Улс тэтгэврийн реформ хийж, тэтгэврийг хангалттай төвшинд нэмэх боломж байсныг эдийн засагчид ярьж байна. Үнэн хэрэгтээ ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд маргааш нь эргээд зээл хийж байна. Үүний зэрэгцээ нийгмийн даатгалын эх үүсвэрээр төсвийн алдагдлыг нөхөж ирсэн нь ч бодит байдлаас тасарсан ажил. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь эцсийн дүндээ хохирлыг нь нийт ард түмэн үүрч эхэллээ. Хамгийн их өртөх, нөлөөлж байгаа хэсэг нь эмзэг бүлгийнхэн гэдэг нь харагдана. Дунджаас доогуур орлоготой айл өрхүүдэд төгрөгийн ханшийн сулрал, хэрэглээний үнэ өсөж байгаа нь хүндээр тусаж эхэлжээ. Уг нь шатахуун түлшний үнэ түүхэндээ байхгүй унаж байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад унаж байх ёстой ч бодит байдал дээр эсрэгээрээ байгаа нь өнөөх л халамжийн чиглэлд хэт их анхаарсны гайг үүрч байгаа нь энэ. Цаашид нөхцөл байдал тийм ч таатай бус үргэлжилнэ. 

Нөгөө талаас дотоодын зах зээлд бонд гаргах тухай ярьж байгаа нь ч өрөөсгөл юм. Өнөөгийн нөхцөлд дотоодод бонд босговол худалдан авагч байхгүй гэдэг нь ч тодорхой харагдана. Учир нь гол худалдан авагч ихэнхдээ банкууд байдаг.  Гэтэл банкуудын нөхцөл байдлыг харахад эрүүл тогтолцоотой, тодорхой хэмжээний нөөц бололцоотой банк төдийлөн харагдахгүй байгааг ч сануулсан. 

Одоо тэгэхээр энэ их халамжийг бий болгохын тулд мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Энэ нь эргээд эдийн засагтаа том дарамт авчирна. Хамгийн түрүүнд төгрөгийн ханш хүчтэй суларч, инфляц  өснө. Монгол Улсын эдийн засаг маш жижиг, эмзэг учраас их хэмжээний мөнгө оруулсан тохиолдолд төгрөгийн ханшийн огцом сулралд нөлөөлнө. Энэ  нь цаашлаад  ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө.

Уг нь халамжийн чиглэлд төлөвлөгөө зурж байх үеэр 2020 онд инфляцын төвшинг найман хувьд барих бодлого баримтална гэж Төв банк мөнгөний бодлогын баримт бичигтээ тусгасан байдаг. Өнөөд­рийн байдлаар инф­ляцын түвшин 4.7 хувьтай байна.

Нөгөө талд ОУВС-гийн хөтөлбөр өнгөрөгч 25-ны өдөр дууссан. Тус газраас төсвийн  хөрөнгө оруулалтыг багасгах, 2021 оноос эргэн төлөгдөх хуваарьтай өр төлбөрүүдийн бэлтгэлийг хангах чиг өгсөн. Гэтэл энэ жилийн төсвийг харахаар хөрөнгө оруулалтын зардлыг хэтэрхий өндөр тавьсан гэдгийг хаа хаанаа шүүмжилж байгаа. Энэ бүгдээс харахад Засгийн газар болон Монгол банк хөтөлбөрийн хүрээнд тохирсон амлалт үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон. Энэ бүх зүйлээс харахад сонгуулийн маргааш нийгмийн амьдрал хүндэрнэ, эдийн засагт маш том уналт бий болохоор харагдаж байгааг ч шинжээчид өгүүлж буй. Цар тахлын далимаар гайгүй хөрөнгө оруулалт татаж, зээл тусламжийн ч сураг айсуй байгаа нь бас чиг аврал болох байх.

Тэгэхээр ахиад ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирэхээс өөр аргагүй байдал үүснэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Он дамжсан том бүтээн байгуулалтын ажлаа явуулахаас өөр аргагүй байдалд очно. Ёстой л хойд хормойгоо авч, урьд хормойгоо нөхөх үлгэрээр явна. Нөгөө талд валютын ханшийг ёстой л хүчээр барьж байна, сонгуулийн маргааш сад тавина гэх. Өнөөдөр шатахуун түлшний үнэ түүхэнд байхгүйгээр буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй хэвээрээ байна.

Малчдын амьжиргааг тэтгэ­дэг гол бүтээгдэхүүн ноолуурын үнэ маш бага, зах зээл ч үгүй байна. УИХ-аас ямаанд мөнгө олгохоор шийдвэрлэж байгаа нь ч арга ядсан ажил. Салбарын сайд Ч.Улаан ноолуурыг 100 мянган төгрөгөөс дээш үнээр авна хэмээн ямар ч бодлогогүй зүйл ярьж, сүүлдээ малчдаас уучлалт гуйгаад зогсож байна. Бидний гол зах зээл болсон өмнөд хөрш цар тахлаас үүдэлтэйгээр хөл хориотой байхад ийн ам гарах хэрэггүй байсан юм. Хөл хориогүй бол тэртээ тэргүй зах зээлийнхээ жамаар өсөж уруудаад ирсэн зүйл. Одоо бол энэ мэтээ эргэн харах ямар ч боломжгүй өнцөг булан бүрт улстөржиж, сонгуульдаж байна. Маргааш хэрхэн амь зуухаа мэдэхгүй улстөржиж байна. Үүнээс гадна цар тахал, хөл хориотой холбоотойгоор төсвөө ч тодотгохгүй сууна. Эдийн засагчдын ярьж байгаагаар бол төсвөө тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн маргааш төгрөгийн ханш 40 хувиар суларна гэх прогнозыг өгч байгаа нь аюултай зүйл. Энэ мэт сонгуулийн маргааш үүсэх сөрөг зүйл олон байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.145) 2020 оны 05 сарын 27

Сонгуульд орж байгаа намуудаас арай тулхтай нам нь МАН юмдаа энэ намыг л сонгосон нь онох байх аа гэж шийдлээ

0  |  0
yuguoi(64.119.20.161) 2020 оны 05 сарын 27

songogchtoi sanal neg bna

0  |  0
gfh(64.119.20.161) 2020 оны 05 сарын 27

songogch ta ih zuv heljee demjij bna .olon sonind sulgeend bicheerei. amgilt

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 05 сарын 27

MAN ba AN namiin jvjegchidiin olon jiliin hydal vnen jvjegend itegseer .Ard tvmenii tatvariin munguur ene bvgediig hiichiheed ihiig hiih baisan chadaagvi bid odoo .Bvged eh oronchodool songono .Ouytolgoig bas neptiin vildveriig eruusuu turd garsan erunhiilugch erunhii said ih hyraliin darga nar shal hydalla uych yarihgvi baisaar baigaadal heden jil unguruuj ogt ashigvi geer urund oruulj .Mongoloo nyytsaar gadadiihanaas avilagal avj jvjeg tavij dandaa zasag turd hahyylchid garj hurdan hugatsaand ter bymtanguud bolj .Bid ene songyylia budilval jinhen temtsej dahin songyylia hiihiigiig shaarda

0  |  0
сонгогч(202.9.46.175) 2020 оны 05 сарын 27

Маф, гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл Монголчуудын Оюутолгойгоос 2020 онд хүртэх ёстой байсан ашгийг хэзээ ч хүртэхээргүй болгож хойшлуулж харийнханд өгсөн, өөрсдөө сая сая доллар авилгалд авч баяжсан, Эрдэнэтийн одоо 60 жил ашиглах боломжтой бга нөөцийг шорооноос өөр зүйл үлдээгүй гэж хошгорсоор байгаад хувьдаа авчихсан. Энэ мэтээр өнөөгийн бидний болоод ирээдүйн үр хүүхдүүдийн хоолыг дээрэмсэнийг бүү март!!! Гэмт хэрэгтнүүдэд төрд гарах боломж дахин олговол тэд хэдэн арван Оюутолгой, Эрдэнэтийг дээрэмдэж,монголыг зарж идэж, иргэд улам ядуурах нь тодорхой !!! Сонгууль өнгөртөл үүнийг өглөө бүр сан

0  |  0
Top