Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байх гэр хорооллын дундаас үл таних эрэгтэйн цогцос олдсон нь Сонгинохайрхан дүүргийн иргэн 33 настай эрэгтэй Б-гийнх болох нь тогтоогджээ.
Хэргийн тухай дуудлагыг тавдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан бөгөөд талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Шүүх, шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг хүргүүлжээ.
Нас барсан шалтгааны урьдчилсан дүгнэлт гарч, талийгаач сүүлийн 20-иод хоног тасралтгүй архи уусны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Олон хоног архи уудаг нөхөртэй хүн байна. Ёстой залахмаар ууна. 12 хоног уудаг бүр бие нь дийлэхээ болиод зогсдог. Архинаас гаргах бүх зүйлийг хийж үзсэн. Ааш гэж адсаг, хардана гэж там.. Сүүлдээ архиа ууж байгаад бурхан болоосой гэж хүсдэг шүү. Салаад яв гэхээр хэзээ ч үгүй гээд дарамтлаад, зодоод сууж байна. Цагдаад эрүүлжүүлэхэд өгөөд ч нэмэр байхгүй. Надтай нийлэхээсэй өмнө архичин байсан. Архичин болоход миний буруу байгаагүй шүү.
Sda engejil uhehguim shu. Hun muu helne
Olon honog arhi ih uudag humuusiin uhliin helber ni neg l udur zurh ni haagddag. Uuriin chini udmand arhind orson humuus baidag bol arhinaas hol baih heregtei. Hairan zaluu. Umnmani badmehum
Shuuhiin shinjilgeeniihend itgedeg hunmuus bh gej. Yu hudlaa ter hudlaa luivarchid hna bn tend bn
Иш залуу хүн бж хар усанд толгойгоо мэдүүлээд
үхтлээ архи зооглох ямар хэрэг байнаа.. ямар хохь нь гэлтэй биш дээ.. ум ма ни бад мэ хум \n