Өмнөд Америкийн хамгийн том улс болох Бразил коронавирусний шинэ голомт болон хувираад байна. Энд халдварын тоо 465 мянга, 27878 хүн амиа алдаад байна. Яагаад? Яагаад гэвэл Ерөнхийлөгч нь коронавирусийг үл тоомсорлодог юм. Ерөнхийлөгч Жаир Болсонару олон нийтийн өмнө ариутгал, хамгаалалтын арга хэмжээг тоодоггүйгээ албаар харуулдаг. Хөл хорио тогтоохыг эсэргүүцэж, амны хаалт ч зүүдэггүй.
Амазонас мужийн эрүүлийг хамгаалах систем цар тахалтай тэмцэх ямар ч бэлтгэл байхгүй байлаа.
Энд хэдэн мянган хүн халдвар авч, олон зуун хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул Засгийн газраас хээрийн эмнэлэг нээжээ.
Амазон мөрний асар том газар нутагт хээрийн эмнэлэг нээгээд ч хүрэлцэхгүй.
Ядуучууд хамгийн их эрсдэлтэй байгаа юм.
Бразилын IBGE агентлагийн мэдээлснээр Манаусын хүн амын 50 хувь нь маш муу нөхцөлд амьдардаг.
Манаусын ядуучуудын Эдукандос хороололд 16 мянган хүн амьдардаг.
Тэдний орон сууцанд ариун цэвэр сахих ямар ч боломж байхгүй.
Эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа тул хүмүүс гэртээ үхэж байна.
Эмч нар хүмүүст яаж ч хичээгээд тусалж чадахгүй байна. Санваартан лам амны хаалт оёж, ахмад настнуудад тараадаг.
Оршуулгын газрууд нас барагчдыг оршуулж амждаггүй.
Тиймээс бөөнөөр нь оршуулдаг болжээ.
211 сая хүн амтай Бразилд сая гаруй хүн халдвар авсан байх ёстой гэж шинжээчид таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 7 )