ОХУ-д КОВИД-19-ийг долоо хоногийн дотор устгадаг эм бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

ОХУ КОВИД-19-ийн эсрэг “Фавипиравир” буюу “Арепливир” эмийн эмнэл зүйн туршилтыг дөрвөөс найман долоо хоногийн дараа дуусна гэж академич Дмитрий Пушкарь мэдэгджээ. Энэхүү эм нь вакцинаас түрүүлж гарах ч эрдэмтэд аль аль чиглэлд ажиллаж байна гэж тэрбээр онцолжээ. Пушкарийн хэлснээр, туршилтад тус эмийг үйлдвэрлэж буй Москва, Санкт-Петербург, Мордовия хотын олон зуун оршин суугчдыг хамруулах гэнэ. Амьтан дээр хийсэн туршилтаар энэ эм коронавирусийг 5-6  хоногийн дотор устгах чадвартай болох нь нотлогджээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Новосибирскийн “Вектор” шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүд КОВИД-19-ийн эсрэг хамарт дусаадаг вакцин бүтээжээ.

Тус төвийн ерөнхий захирал Ринат Максютовын хэлснээр, одоогоор тус вакциныг амьтанд дээр туршиж байгаа аж. Туршилтын явцад коронавирусний халдвар авсан амьтдын биеийн халуун нэмэгдээгүйгээс гадна ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Вакцины эмнэл зүйн туршилтыг хүн дээр ирэх сарын сүүлээр, долоодугаар сарын эхээр эхлүүлж, есдүгээр сарын дундуур дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Максютов онцолжээ. Туршилтад сайн дурын үндсэн дээр 18-60 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулах бөгөөд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг оролцуулахгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргад(104.218.65.192) 2020 оны 06 сарын 02

Нилээн хэд хоногийн өмнө 300 хүнд туршилт вакцин хийчихсээн! 7 сарын сүүлчээр нийтэд хийнэ Россия суваг үз!

3  |  0
Усан нүдэт(64.119.24.117) 2020 оны 06 сарын 02

Энэ нэг л бүтэхгүй талруугаа эргэлээ шүү

1  |  1
зочин(71.77.37.15) 2020 оны 06 сарын 03

эмний нэрийг нь харахад вирусийн эсрэг эмуудтэй тестэй юм бна ....гэхдээ удаан хэрэглэхэд вирусийн эсрэг эмнууд хортой гаж нелее ихтэй ........аливаа юм 2 талтай.....вирусын эсрэг эмийн бага насны хуухдэд юуны туруун хэрэглэхээс татгалзах естой эм.....

1  |  1
Хүн(66.181.161.9) 2020 оны 06 сарын 02

Эх сурвалж аа хамт ниытл

1  |  0
тэнмэл(150.129.140.163) 2020 оны 06 сарын 01

амеркийн индиан болох уу??

0  |  0
Тэнэг монголчууд! (43.228.131.151) 2020 оны 06 сарын 03

Хэл улс устай юм бол ОХУ-ЫН үнэн бодитой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарж байгаа мэдээллийг уншаач! Чадахгүй л дээ та нар халтар Англи хэлтэй юм чинь! Холливудийн кино үзсээр байгаад манкурт боол шиг болчихсон! Америкчуудыг дэлхийг аврахыг хүлээж сууцгааж байна уу? Тэгвэл та нарт үхтлээ хүлээ! Оросоос ВАКЦИН ирвэл битгий хийлгээрэй! Яс юман дээрээ та муусайн АМЕРИКААР өвчилсөн махнууд хамгийн түрүүнд очиж алалцдаг юмаа!

6  |  3
Зочин (202.9.46.131) 2020 оны 06 сарын 06

Сайхан худал авч бна томоохон хогжилтой орнууд тогс эм вакцин гаргаагуй бхад тэнэг иванууд айн попордох дуртай улс оросийн хулмастай суга шивэртэй холийг нь долооход бэлэн орос троллууд цоовор чоно шиг даган баяснаа

1  |  6
ррр(202.55.191.40) 2020 оны 06 сарын 02

худал ташаа мэдээлэл эх сурвалж хаана бна

1  |  1
Аниа(39.115.114.99) 2020 оны 06 сарын 01

Дараа нь ямар 1 муу нөлөөтэй болж таарна

0  |  0
zochin (192.82.75.13) 2020 оны 06 сарын 10

Ahsgyi dee ene aimshig 1 holdoosoi bilee mash ih daramttai baina aa. bainga aidastai

3  |  0
зочин(202.179.21.250) 2020 оны 06 сарын 10

Ямар гайхамшигтай юм бэ. Амжилт хүсэн ерөөе.

4  |  0
guest(31.10.165.29) 2020 оны 06 сарын 01

Very good news for us\n

1  |  0
зочин(192.82.77.126) 2020 оны 06 сарын 04

ашгүй дээ оросын эмч нарт итгэж байна бусад нь худлаа

6  |  1
Top