Их Британийн Саутхэмптон их сургуулийн микро биологич Уильям Кивил шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг тэмцэлд зэсийн халдваргүйжүүлэх шинж чанарыг ашиглахыг санал болгожээ.
Хуванцар болон ган гадаргуу дээр 72 цагийн турш амьдрах чадвартай эл вирус зэс гадаргуу дээр дөрвөн цагийн дотор үхдэг болохыг тогтоожээ. Түүний хэлснээр, зэсийн ионууд вирусний липид бүрхүүлд нэвтрэн генийг нь бүрэн устгадаг аж. Тиймээс тэрбээр барилга байгууламж, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн хаалганы бариулыг зэсээр хийх хэрэгтэй гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ашгүй зэсний эрэлт нэмэгдэх нь үү.