Марк Прогин. Дэлхийн өнцөг булан бүрээр аялж байгалийн үзэмж, хөдөө талын үзэсгэлэнг гэрэл зургийн хальснаа буулгадаг зурагчин. Хэдийгээр хотжилт эрчимжиж, хүн бүр завгүй, басхүү өндөр барилгуудын “ширэнгэн ойд” амьдрах болсон дэлхий нийтэд байгалийн үзэмж, юунд ч баригдамгүй эрх чөлөөг мэдрүүлэхийн тулд тэрбээр ийнхүү 30 жилийн турш байгалийн үзэмжийг тольдох болжээ.
Марк Прогин сүүлийн 13 жилийн хугацаанд Монгол нутгаар аялж жилийн дөрвөн улирал, өндөр сүрлэг уулс, малчин түмний аж байдал зэргийг гэрэл зургийн хальснаа буулгаж явсан юм. Ингэхдээ тэр байгаль эхийн жам гэж чухам юу болохыг таньж мэджээ.
“Энэ аялал зөвхөн гэрэл зураг авах гэсэн аялал байсангүй. Завгүй, дуу чимээ ихтэй их хотын амьдралаас зөвхөн газар эх, тэнгэр эцэг, амьдран буй ертөнц гэсэн гурван зүйлтэй холбоотой болохыг танин мэдсэн ухаарлын аялал байлаа. Өргөн уудам газар нутагт хүн зөвхөн өөртэйгөө л ярьдаг юм байна. Амьдарч буй шалтгаан чухам юу болохыг, бид зөвхөн амьдрах гэж ирсэн үү гэдгээ өөрөөсөө асуух боломж нь онгон зэлүүд байгаль, нүүдэлчин түмний аж байдал аж” гэж гэрэл зурагчин Марк Прогин өөрийн блогтоо тэмдэглэжээ.
“Байгаль дэлхийдээ”. Удахгүй Хонконгт гарах гэрэл зургийн үзэсгэлэнгээ тэрээр ийнхүү нэрлэжээ. Хонконгийн Blue Lotus галлерейд гарах энэхүү үзэсгэлэндээ Монгол орноор аялсан гэрэл зургийн цомгоо үзэгчдэд дэлгэн толилуулах юм. Түүний үзэсгэлэн долоодугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ.
Та бүхэнд Марк Прогинийн гэрэл зургуудийг толилуулъя:
Сэтгэгдэл ( 1 )
МАНАН бурхан шиг ярьж чөтгөр шиг хулгайлдаг. МАНАН г устганаа. Сонгогдсон ч устгана сонгогдоогүй ч устгана.