АНУ-д 20 гаруй настай өвчтөн коронавирусний халдварын улмаас хоёр уушгиа солиулсан анхны хүн болж, халдвар авсан хүнд өвчтөнүүдэд итгэл найдвар төрүүлж байна гэж түүний эмч, цээжний хөндийн мэс засалч Анкит Бхарат ярьжээ.
Өвчтөн Чикаго хотын “Northwestern Memorial” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт зургаан долоо хоног эмчлүүлсэн бөгөөд энэ сарын эхээр түүнд уушгины фиброз онош тавьж, уушги шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрсэн байна. Түүнчлэн, түүний уушгинд томоохон хэмжээний хөндий үүссэн нь КОВИД-19 өвчний хувьд ховор тохиолдол бөгөөд эмч нарын гайхшруулжээ. Өвчтөний уушги ойролцоох эд эрхтэнд наалдсан байсан тул салгаж авахад хугацаа их шаардсан бөгөөд шилжүүлэн суулгах мэс засал арван цаг үргэлжилсэн гэж түүний эмч онцолсон байна. Ийм төрлийн мэс засал дунджаар зургаан цаг үргэлжилдэг байна.
Энэ нь АНУ-ын хувьд КОВИД-19 халдвартай өвчтөнд уушги шилжүүлэн суулгах анхны мэс засал юм. Үүнээс өмнө БНХАУ өнгөрсөн гуравдугаар сард халдвар авсан 66 настай эмэгтэйд ижил төрлийн мэс засал хийж байсан билээ.
Хоёр уушги солих дэлхий дээрх анхны мэс заслыг 1986 онд Канадын Торонто хотод хийж байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Iii...ed erhtenii naimaa haranga deldehnee...
Хаанаас олж авсан 2 уушиг ьэ арай харуудыг золиосолсон юм биш биз сэжигтэй.
Mundag yum be
Mundag