Манай сэтгүүлч Т.Давааням Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигтэй зургаадугаар сарын 17-нд ярилцсан юм. Эх орондоо ирэхийн тулд авлига өгсөн гэх ам дамжсан яриа нэлээд өндөр аваад байгаа тул энэ сэдвээр ярилцсан билээ. Ингээд ярилцлагыг сэргээн хүргэж байна.
-Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш их өргөдөл илгээдэг гэж байсан. Нэг хүнээс бүр 17 өргөдөл ирсэн талаар Шуурхай штабаас мэдээлж байсан. Энэ бүгдээс харахад маш олон хүний стресс бухимдал, шалтаг шалтгааныг сонсох, олон улсын асуудлаа зохицуулах гээд ажлын стресс ихтэй байна уу?
-Коронавирус цар тахлын аюулаас сэргийлэхийн тулд нэгдүгээр сарын сүүлээс эхлээд Улсын онцгой комисс/УОК/ шийдвэр гаргаад, хилийн хөдөлгөөн, агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Гуравдугаар сарын дунд үеэс нутаг буцах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэг үйлдэхээс гадна газраар ч иргэдээ авч байна. Тэгэхээр энэ ажлыг хийх амаргүй. Гадаад харилцааны яаманд маш олон иргэд хандаж байна, гомдол гаргаж байна. Элчин сайдын яамдуудад ч амаргүй байгаа. Бид аль болох олон иргэнээ татаж авахыг хичээж байна. Зургаадугаар сарын 15-ны байдлаар агаараар болон авто замаар 34 улсаас 10 мянга гаруй иргэнээ татаж авсан.
Энэ сард бид есөн нислэг хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 15-нд л гэхэд зүүн өмнөд Азид байгаа иргэдийг татаж авах шийдвэр гаргасан. УОК байгаа боломжидоо нийцүүлэн ажиллаж байна. Ирж байгаа хүний тоо үлдэж байгаа хүний тоо хоёрыг харьцуулашгүй учраас бухимдал үүсч байгаа. Миний бие Шуурхай штабын хэвлэлийн хуралд оролцдог учраас надруу дайралт, хардлага, сэрдлэгэ ирдэг. Олон юм бий. Гэхдээ ийм цаг үед, энэ ажлыг хийж байгаа хүний хувьд итгэл үнэмшилтэйгээр, хариуцлагатайгаар ажлаа хийгээд явна гэж бодож байна.
-Яг энэ асуудлаар өөрийн чинь гар утас, цахим хаяг руу хэр олон хүн хандаж байна вэ?
-Миний гар утас, и-мэйл хаяг болон бусад сошиал хаягаар олон хүн юм бичиж, ярьж байгаа. Тэр бүрийг тоочиж, гомдоллоод яах вэ. Цар тахал бол дэлхий нийтийг тархсан учраас бүхий л улсын консулууд адилхан нөхцөлд байгаа. Бид бусад улсын консулуудтай харилцаж байхад бүгд л адилхан зовлонтой байгаагаа учирладаг. Энэ тал дээр надад гомдоллоод байх зүйл алга. Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал хэцүүдсэн нь үүгээр илэрч байна. Түүнээс Мөнхтүшиг гэдэг хүний хувийн асуудал биш юм.
-Гадаадаас татаж авч байгаа иргэдийн нэрсийг ямар процессоор хэрхэн сонгож авдаг вэ. Хэдэн хүний оролцоотойгоор тусгай үүргийн онгоцонд суух нэрс тодорч байна вэ?
-Гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхээр ирсэн иргэдийг баталгаажуулахдаа Элчин сайдын яамнаас Гадаад харилцааны яам руу нэрсийг нь ирүүлээд УОК-оос тавьсан хүндэтгэн үзэх таван шалтгааныг хангасан нэрсийг нь баталгаажуулаад, Элчин сайдын яам болон МИАТ-д Гадаад харилцааны яамнаас өгч байсан. Энэ үед хүмүүсийн эргэлзээ, хардлага, сэрдлэг нэмэгдэж байсан учраас УОК-ын Шуурхай штаб дээр нэрсийг эцэслэх саналыг Гадаад харилцааны яамнаас тавьсан. Үүний дагуу өнөөдрийг хүртэл эх орондоо ирж байгаа иргэдийн нэрсийг Шуурхай штаб дээр эцэслэж байна. УОК-оос тавьж байгаа хүндэтгэн үзэх таван шалгуураас гадна тавдугаар сарын эхэн үеэс хүндэтгэн үзэх зургаа дахь шалтгаанаар оюутан залуус, санхүүгийн болон хэцүү нөхцөлд байгаа иргэдийг оролцуулдаг болсон. Шуурхай штабын дарга хамгийн сүүлийн нэрсийг баталгаажуулдаг. Ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Онцгой байдлын газар, ХӨСҮТ, ЭМЯ, ТЕГ, ЦЕГ-ын төлөөлөл нийлсэн 10 орчим хүнтэй ажлын хэсэг нэрсээ гаргаад Шуурхай штабын даргад танилцуулдаг. Ингээд нэрс нь баталгаажсан бол буцаагаад Элчин сайдын яам руу илгээдэг. Тухайн Элчин сайдын яам нь иргэддээ мэдэгддэг.
-Шуурхай штабын хэн нэг нь, эсвэл Элчин сайдын яамны хэн нэг нь авлига авч нэрсийг нь оруулдаг гэх хардлага нийгэмд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хардлага байгаа. Үүнийг бид маш сайн анзаардаг. Хардлагатай холбоотой хоёр зүйл бий. Нэг нь үнэхээр бодитой хардлага байх. Бодитой хардлагаа баримт нотолгоотой нь шалгуулаад, буруутай эзэнд нь зохих хариуцлагыг үүрүүлмээр байна. Энэ хэцүү цаг үед ийм асуудал гаргаж байгаа бол үнэхээр харамсалтай. Хоёр дахь хардлага нь маш олон хүн буцах хүсэлт гаргадаг. Жишээ нь Европоос 2400 орчим хүн буцах хүсэлт ирүүлснээс 10 хувийг нь авах боломжтой. Үлдсэн 90 хувь нь гомдолтой үлдэнэ. Үлдсэн иргэд дунд өндөр настан, жирэмсэн, өвчтэй хүн ч үлдэж байгаа. “Ийм шалгуур тавьчхаад яагаад намайг үлдээж байгаа юм бэ” хэмээн гомдоллох нь ойлгомжтой. Үнэхээр авлига авсан хүн байгаа бол тэр хүнийг нь шалгуулах, нотлох баримтаа өгөөч гэж хэлмээр байна.
-Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн нэрсийг ямар учраас ил болгодоггүй юм бэ?
-Зорчигчдийн нэрсийг зарлахтай холбоотой маш олон гомдол ирж байгаа. Олон улсын дүрэм журам гэж байдаг. Бүх улс оронд хийгдэж байгаа нислэгийн зөвшөөрөл зохицуулалтыг Чикагогийн конвенцоор зохицуулдаг. Зорчигчдын нэрсийн жагсаалт нууц байдаг. Зөвхөн тухайн нислэг үйлдэж байгаа улс орны хилийн шалган нэвтрүүлэх товчоо хоорондоо харилцан аюулгүй байдлаа хангах үүднээс солилцдог. Конвенц хууль хоёр зөрчилдлөө гэхэд бид конвенцоо барьдаг хуультай. Энэ бол олон улсын зарчим. Хэрэв бид зорчигчдын нэрсийг зарлах юм бол конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд нислэгийн зөвшөөрөл авахад хүндрэл үүснэ. Хоёрдугаарт, хувь хүний нууцад халдсан хэрэг болно. Учир нь тухайн иргэнийг жирэмсэн, өвчтэй гэх мэт мэдээлэл нь давхар явж байдаг. Ийм учраас бид нэрсийг зарладаггүй.
-Тэгвэл өмнө нь БНСУ-аас ирэх иргэдийн нэрсийг цахим мэдээллийн хэрэгслээр зарласан шүү дээ?
-Тэр бол манай Шуурхай штабаас албан ёсоор зарласан нэр биш. Тухайн үед хуулийн байгууллага тус сайтад анхааруулсан. Гол нь тэр мэдээлэл гарах нь олон улсын конвенц болон эрх зүйн зөрчилтэй учраас зорчигчдын нэрсийг зарлах боломжгүй.
-Турк улсад байгаа монгол иргэдэд ямар учраас хүнсний талон өгөхөөр болсон бэ?
-Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээллийг УОК-д танилцуулахын зэрэгцээ ирж чадахгүй, үнэхээр хүнд байдалд орсон хүмүүст яаж туслах вэ гэдэг судалгааг Гадаад харилцааны яамнаас хийсэн. Эхний ээлжинд Турк улс, тэр дундаа Истанбулд байгаа бага орлоготой, өндөр настай, жирэмсэн иргэдийг онцлоод хүнсний хэрэгцээгээ хангах талон өглөө. Өнөөдрийн байдлаар 70 гаруй өрхийн 258 иргэнд туслалцаа үзүүллээ. Энэ ажил үргэлжлээд явна.
-Гадаадад байгаа иргэдэд гэнэтийн байдлаар ямар ч зүйл тохиолдож болно. Тиймээс Элчин сайдын яамандаа заавал бүртгүүлэх шаардлагатай байх нь?
-Элчин сайдын яамандаа бүртгүүлэх нь шинэ зүйл биш. Гадаадад цагаачлах, зорчих тухай хуулийг 1993 онд баталсан. Энэ хуулиар Элчин сайдын яамандаа бүртгүүлэх тухай заасан байдаг. Харамсалтай нь хэрэгждэггүй юм. Ямар ч цаг үед Элчин сайдын яаманд бүртгүүлснээр туслалцаа дэмжлэг үзүүлэх боломж нээгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-БНСУ-ын Хууль зүйн сайд нь Монгол, Тайланд, ОХУ-аас транзит нислэг авахгүй гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл та бүхэн яриа хэлцэл хийсний дүнд энэ сард хоёр транзит нислэг хийхээр боллоо. Энэ бол үнэхээр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэж харагдаж байна?
-Бид зургаадугаар сард хийх нислэгээ тавдугаар сарын сүүлээр зарлачихсан байсан. Гэтэл БНСУ-ын Хууль зүйн сайд зургаадугаар сарын 3-нд таны дурдсан гурван улсын иргэдийг транзитаар зорчихыг хориглосон. Энэ шийдвэр хүнд туссан. Ялангуяа хойд Америкаас ирэх хүсэлтэй 2000 иргэн, зүүн өмнөд Азид байгаа 500 орчим иргэнийг зөвхөн Инчон онгоцны буудлаар дамжуулан авах нь хамгийн оновчтой хувилбар байсан. Энэ шийдвэрийг авсан даруйдаа Сөүл дэх Элчин сайдын яамтай хамтарч Солонгосын талтай дипломат шугамаар яриа хэлцэл хийсэн. Үүний үр дүнд нааштай шийдвэр гарч байна. Хориг тавьсан, цуцалсан гэдэг нь сонсоход хялбар санагдаж байгаа ч цаанаа маш олон яриа хэлцэл явагдаж байдаг. Хамгийн гол нь энэ яриа хэлэлцээрийн үр дүнд 500 гаруй хүнийг эх оронд нь ирэх нөхцөлийг нээж өгсөн. Зөвхөн зүүн өмнөд Ази, хойд Америкт байгаа иргэдийн асуудал биш Бразил, Аргентин, Замби, Сейшелийн арал гэх мэт бидний тооцоолоогүй газруудад гацсан иргэдийг энэ нислэгээр авч байгаа.
-БНСУ-аас арай гэж нааштай шийд өгөөд байхад монгол иргэд нь тэнд жагсаал цуглаан хийгээд байгаа нь хэр зохимжтой вэ?
-Иргэд бухимдалтай байгааг бид ойлгож байна. Гэхдээ бид ойлголоо гээд гадаад улс хэрхэн хүлээж авах вэ, дараа дараагийн нислэгийн зөвшөөрлийн талаар ч бодолцох хэрэгтэй. Ялангуяа Солонгост байгаа иргэд онгоцны буудал дээр эмх замбараагүй байдал гаргахгүй байх, Элчин сайдын яам, тухайн улсын төрийн байгууллагын гадаа эмх замбараагүй байдал гаргахгүй байх шаардлагатай. Хэсэг бүлэг хүний хариуцлагагүй үйлдлээс нийт буцах хүсэлтэй иргэдийн эрх ашгийг хөндөж болохгүй гэдгийг зайлшгүй хэлэх нь зүйтэй.
-Дипломат албан паспорт олгох журмыг шинэчилсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тавдугаар сарын сүүлээр дипломат албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлуулсан. Энэ нь дипломат албан паспортын хууль бус эргэлт, эзэмшигчид тавигдах хариуцлагыг нэмэгдүүлэх, буруугаар ашиглахаас сэргийлэх зорилготой юм. Шинэчилсэн журмаар бол дипломат албан паспорт эзэмшигч гадаадад зорчоод Монгол Улсын хилээр орж ирмэгц паспортыг нь хурааж авдаг болсон. Хил хамгаалах байгууллага хилийн шалган дээр дипломат паспортыг нь хурааж авсны дараа Гадаад харилцааны яамруу паспортыг нь ирүүлнэ. Дараа нь албан ажлаар явах шаардлагатай бол албан байгууллагын тодорхойлолтыг үндэслээд дипломат паспорт түр олгохоор болж байгаа юм. Хоёрдугаарт, төрийн байгууллага дээр бүртгэлтэй эзэмшигчийн жагсаалтыг жилийн эцэс тутам авдаг. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол паспортыг хүчингүй болгох зохицуулалт нэмэгдсэн. Төрийн албан хаагчид тавих шаардлага, хариуцлага, журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн хүмүүст оногдуулах хариуцлагыг тодорхой болгосон. Төрийн албанаас чөлөөлөх, халах хүртэл зохицуулалт нэмэгдсэн.
-Дипломат албан паспорттай иргэдийн ачаа тээшийг шалгадаггүй тул хууль бус үйлдэл нэмэгдээд байх шиг байна тийм үү?
-Энэ асуултад нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Дипломат албан паспортыг Засгийн газрын баталсан журмаар тогтоодог. Гадаадад ажиллаж байгаа Элчин сайдын яамны ажилчид дипломат албан паспорт эзэмшиж байгаа нь нэг хэрэг. Төрийн байгууллагын албан хаагчид дипломат албан паспорт эзэмшиж байгаа нь өөр нэг хэрэг. Үүнийг хувааж авч үзэх ёстой. Дипломат албан паспорт гэхээр Элчин сайдын яамны ажилтан, Гадаад харилцааны яамныхан гэсэн буруу ойлголттой байдаг. Цүнх шалгадаг, шалгадаггүй гэдэг нь үүгээр зохицуулагддаг. Элчин сайдын яаманд томилогдоод ажиллаж байгаа ажилтан Венийн конвенцоор дархан эрх ямбатай байдаг. Ийм эрх ямбатай хүний ачаа тээшийг тухайн улс нь шалгах эрхгүй. Харин дипломат албан паспорт эзэмших эрхтэй төрийн албан хаагч гадаадад ажлаар явж байхад ачаа тээшийг нь шалгахгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй.
-Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон хэдэн хүн байна вэ. Коронавирус гээд тэдний асуудалд санаа тавьж амжиж байна уу?
-Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэл тухай бүр ирдэг. Өнгөрсөн онд 1500 гаруй иргэн гэмт хэрэгт холбогдсон. Ял эдэлж байгаа хүний тоо 167 байна. Үүний 120 гаруй нь БНХАУ-д байгаа. Энэ оны хувьд цар тахалтай холбоотой гадагш явж байгаа иргэдийн тоо эрс багассан. Одоогоор гэмт хэрэг зөрчилд холбогдсон мэдээлэл 122 орчим байна. Суллагдсан иргэдээ тусгай үүргийн онгоцоор авсан тохиолдол бий. БНХАУ-аас авто замын боомтоор татаж авсан тохиолдол ч бий.
-Хар тамхины хэрэгт холбогдсон хэдэн хүн хилийн чанадад байна вэ?
-Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон 50 орчим иргэн бий. Дийлэнх нь өмнөд хөршид байна.
-Малайзад хоёр эмэгтэй хүний наймаанд өртсөн гэж та мэдэгдэж байсан. Тэдний асуудал юу болсон бэ?
-Хүн худалдаалахтай холбоотой гэмт хэргийг эцэслэн тогтооход хэцүү. Ихэнх тохиолдолд үндэстэн дамнасан шинжтэй, зуучилдаг, дамжуулдаг, тэндээс тосч авах гээд олон шат дараалсан дамжлагатай байдаг. Зарим тохиолдолд хохирогч болж байгаа иргэд өөрөө хүний наймааны хохирогч болж байгаагаа ч мэддэггүй. Хамгийн сүүлд Малайзад хоёр эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал гарсан. Үүнтэй холбоотой байж болзошгүй дахиад гурван эмэгтэйн асуудал байна. Одоогоор Малайзад хэрэг үүсгээд Бангкок дахь Элчин сайдын яамныхан туслаад байнга холбоотой ажиллаад, хуулийн ферм олж өгөөд явж байна. Харин бид цагдаагийн байгууллага, хохирогчийг хамгаалдаг, жендерийн тэгш эрхийн байгууллага, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтраад ажиллаж байна.
-Тэр хүмүүс хэзээ Малайзад очоод хүний наймааны хохирогч болсон гэсэн үг вэ?
-Хугацаа нь харилцан адилгүй. Жилийн өмнө, жил гаруйн өмнө явсан хүн ч байна. Өөрөө зөвшөөрөөд явсан ч очсоны дараа нөхцөл байдал нь өөр болоод хүний эрхшээлд орох нь түгээмэл байдаг.
Сэтгэгдэл ( 58 )
Та нар энэнээс илүүг хийж чадахгүй байгаа бол чадах залуусд ажлаа өг
Хэн ч тэгэхгүйг мэдсээр байж битгий донгос. Мөөм Болормаатайгаа таарсан хийрхүү толгой тархиа савчсан банди. Муу эр дайнд хөөрнө гэгчээр чи хэн юм бэ хүмүүсийг загнадаг
Энхтүвшин хүүхдээ авчирч сайд болгох гэж нэг чарт нислэг будаа . Нэг хүний төлөө шүү .
Бага насны хүүхэдтэй хүн одоо болтол ирээгүй бна. З
Ene zaluu Bolormaagiin hvv shde bugd ue zalgamjilsan hanhvv ymu haasha ym danda Ard tumnii bolomjiig hulgailagsad .
Энхтүвшин даргын хүү ямар шалгуураар ирээд сайд болчих воо?????????Эв эрүүл,сав саруул хүн. Ганцхан үүнийг л тайлбарлаач.???????
Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн шудрага, зөв ажиллах хэрэгтэй. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ үүрэг алдагдсан нь үнэн.
TA UURUU AVILGA AVAAGUI GEDEG BARIMTAA UZUUL ,BAIHGUI BOL ED MUR AJIL UILDELIIN BARIMTIIG SANAATAIGAAR USTAGASAND TOOTSNO,SHUUD GEMT HEREGT AVCH UZNE.
Авилга өгөөд ирчихсэн хүмүүс юу гэж би өгсөн гэхийм. Авилгаар ирж байгаа нь үнэн
TA UURUU AVILGA AVAAGUI GEDEG BARIMTAA UZUUL ,BAIHGUI BOL ED AJIL IULDELIIN BARIMTIIG SANAATAIGAAR USTAGASAND TOOTSNO,SHUUD GEMT HEREGT AVVH UZNE.
Авилга өгсөн юм бол тэрийгээ үнэнээр нь хэлээд шалгуулаач дээ. Тэгсэн мөртлөө сошиалаар худлаа зүйл бичээд новшроод ард түмний толгойг эргүүлээд байх юм. Чаддаг юм бол хэлээд гараад ирээч дээ. Чадахгүй бол гүндалайн хэлдгээр чацагаа савируулаад хол явцгаа. Ер нь чадах зоригтой хүн манай монголд бна уу!!! Хэрвээ авилга авсан хүнийг мэдэж байгаа юм бол нотлох баримттай нь ил болгооч дээ, юундаа айгаад байгаа юм бэ!!! Чадахгүй гөлөлзөөд байгаа бол чацгаа алдаад яв!!!
Эх орондоо очих гэхээр мөнгө мэднэ гэдэг яриа гарсан.хүмүүс хоорондоо ярина шүүдээ. Миатын билёт их авлига авдаг гэсэн уок \nХанштай болсон гэсэн.цагдаа тагнуулынхан анхааралдаа авах хэрэгтэй.
Түрүүчийн хүмүүс ихэнх нь авлига өгч явсан.олны үг шүү.миатын билёт онгоц өндөр үнэтэйгээс гадна бас авлигыг их авсан.тэр чинь гэрчтэй гэгээтэй хийгддэг ажил биш тэрний хойноос хөөцөлдөж ыайхаар хойшдоо анхааралдаа авч таслан зогсоож ажиллахаа бод
Авилгачид нь үнэн шүү
Huuhduudee avchirmaar bainaa. Neg hun 1000-3000 usd hanshtai baina gej yarij baina. Hend ogoh ve, heleed ogooch!
Сайдын хүүхэд, экс ерөнхийлөгч, нөгөө хамтлаг идэр залуус эрүүлсаруул тарган цатгалан мөнгө төгрөгтэй. Бас жирэмсэн биш нь тодорхой
Нүдэн дээр ил бна ш дээ та нартай яаж тэмцэхээ мэдэхгүй бна
Eр ойлгохгүй бгаа шүү биe муутай хүнд билeтээ өгчихлөө гээд бх юм гадаад харилцааныхан чинь хамгийн түрүүнд биe муутай хүмүүсээ авах ёстой юм бишүү юу гэж ойлгох уу
Heerhii dee sain ajillaj bga mundag zaluu shuu.Iim huniig shalgaj bhaar Hurts.Elbeg.Zoljargalaa shalgaad shorond hii.Ajlaa meddeggui uomnuud.Naad zaluu chin jinhene chadvarlag bolovsroltoi zaluu.
charter nislegt neree oruulahiin tuld mungu tulj neree oruuldag gesen ene hahuuli awch ner naash tsaash bolgodog humuust in hariutslaga tootsoosoo
Mash chadvarlag sain ajillaj bna ene olon humuusiin tuluu.manaihan yahav uursdusu iluu sain, saihan bval ataarhaj horsoj bdag.Tegeed l hor zohioj gutgej, huniig ungaah gej oroldoj bdag humuus.Ichih heregtei, uhamsartai, soyoltoi amidar.Harsaar btal uchnuun Mongoluudiig gudamjind garch, eldev muu um blhos n umnu sain zohoin baiguulad avaad irsen bna.Ashgui de gehiin orond.Tarhia ajluul.Uur hun bsan bol ene humuus ireechgui bga.Busad uls bur $10000 unetei blood humuus butsii ch gehgui, nisleg ch alga bna.Naad humuus chini barag unegui irsentei adil. Shagnal bdag bol uguuche.Mash sain bna.
Neeh hudlaa huderuulj yarihiin surjin bolgoj Irj bgaa ulsuud hangalttai munguu tuluud irj bhad tsohitsuulj chadahgui bol zailah heregteishdee Zondoo olon hiichih zaluuchuud zondoo bgaashdee
Ter uuganbayr gej neg novshiin ats bnaa deeshee pyaldaga dooshoo deerelhuu odoo tgd hiij bga uman ene turgen zailuulmaar iim ajlin sadaanuudiig
Swtguulch minee, huuliin firm, uneenii ferm gedeg shuu
Энд нэг асуудал бнаа, гадаадад явж бгаа иргэд бол мөнгөтэй, албан тушаал эр мэдэлтэй хүмүүс түүнийй хамааралтай этгээдүүд бна. Гэтэл тэд яасан гэж төр засагт гомдоллож ялархаад байдгийн, өвчин хэлж ирэхгүй оруулахгүй байх нь онцгой штабыг үүрэг, энэ дүрэм журмынь биелүүлээгүй л бол ямар ч ялгаваргүй хуулийн хариуцлага тооцоо л явах ёстой шүү дээ, энээ нөхцөл бол дайны нөхцөлтэй адилт байх л ёстой. Хуулиа хэрэгжүүл, иргэдэдэд үүргий нь хүчээр ойлгуул
дандаа л боломжгүй улс байгаа яаалтай ч билээ жирэмсэлсэн сарыг нь харах юм уу эхийн насыг нь харах юм уу суурь ямар өвчинтэй эсийг нь судлах юм уу хүн бүр нэг шалтаг хэлээд л ааш нь олдохгүй хүмүүс.... уок муугүй ажиллаж байгаа байх шүү хүоээцтэй л байж дээ ,
Turkun tusalamjiig Mongol Axan dvvs gedeg TBB oroltsoxu ymar shalguueaar ugux be niut xedn dollor ybuulsan absan xvn ch alga
Hamgiin baliar n hunii zovlongoor avilgal avch baigaa n ...
Ugaasai avilgal chi ch gesen avilgalch avilgal ugsun hun barimt uldeehuu ontsgoi kommes gej ter chigeerei avilgal\n\n
Авилгал өгсөн авсан баримт байвал АТГ өгөөч. Ажлаа хийж байгаа хүмүүсийг битгий гүтгэ. Сайн ажиллаж бгаа шүү.
Za zugeer bai UOK.iin uudeer 500$,ogvol bagtaaj ogie geed hun bna geseen nz mini tiim mgo genee yahuu gechihsen argaa baraad yarij bna lee
Ene hund ued mash sain udirdan ajillaj bna. Udirdagch sain bhad busad dagan hamragdaj gorimd n orj umnuh zambaragui bdlaas garch ajillaj chadaj bgagiin tod jishee.Yalanguya elchingude alsaas zohion baiguulah amargui. Iim bdlar ajillad bval nigem zuv zamaar orj ulsiin hugjil saijirna. Uldsen geed hel am hiij bhiin orond heseg ch gesen humuus butsaj bgad bayarlah heregtei. Ene huvia hicheesen bohir zangasa manaihan hezee garah ve. Ingej irgedee avch bga uls bhgui shu. Ingej ta nariin tuluu udur shunugui ajillaj hicheej bgad bas bayarlala gej helj sur.Ene humuusiin umnus bayarlala, amjilt husii.
Ингэдэг байхгүй юу.мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг авилга авсан энэ тэр гэж хуцна.Хоол унд нь муу байна ч гэх шиг.өлсүүлээд тураалд оруулчихгүй бол болоо юм биш үү.Онгоцноос бууж байгаа хүмүүсийг харахад яалт ч үгүй эмчилгээ хийлгэж байсан юмуу хөгшин настай өндөр настан нь л юу юм бэ гэхээс тарган цатгалан,инээж хөхөрсөн юмнууд л харагдаж байна шдээ.
5.1 ний нислэгт 34 жирэмсэнээс 27 нь орсон.Үлдсэн 7 жирэмсэн хүнээ энэ 6.18 нд эхлээд яавуулах байх гэж бүтэн 1 сар 18 хоног хүлээсэн боловч бас л авсангүй.Жирэмсэн ээжүүдийг яаж сонгоод хэнийн түрүүлж яавуулаад байгааг асуух юмсан.дараагийн онгоц ирэхийг хүлээсээр байтал төрөх боллоо.\n
Чартер нислэг бүрийн нэрс насыг шүүгээд үзэхэд л гараад ирнэ шдээ.\nШаардлага хангаагүй байж ирсэн хүмүүсийг байцаах ,нотолж чадахгүй бол өндөр торгууль оногдуулах хэрэгтэй.Авлига өгсөн эсвэл арын хаалгаар ирсэн байгаа.
Тэр 15-20 саяын ханштай байна гэж бичсэн наад асуудал аа ил гаргана уу!!!!!
Манайх боломжоороо л авч байгаа энэ хүн тодорхой хариулт өгсөн байна
Элчин рүү залгаж нэрээ шүүлгүүллээ элчингээс заавал явах шаардлагатай өндөр сартай жирэмсэн гээд нэрийг мин тодруулаад явуулсан тэгсэн чин УОК дээр очоод сонгогдож чадаагүй хасагдсан байна. Арай дэндүү юмаа 8сартай жирэмсэн хүн энд төрөх боломжгүэ гээд байхад тоохгүй хасч байдаг. Дараагийн нислэг хэзээ гэдгийг мэдэхгүй ядаж байхад 36 долоо хоног болчихвол онгоцонд нисэж болохгүй ёстой балай юмаа яаж нэрсээ сонгоод байгаам болдоо!!!
Ажлаа мэддэг байж болох ч наад нөхөр чинь хүн болоогүй. Байгаа болохоор сэтгэл алга. Тийм болохоор ажил хийж чадахгүй ээ
Amjilt husie.Mundag shuu Munkhtushig
Боломжиндоо тохируулж хүиүүсээ татаж байгаа гэдэг хариулт л ажил хариуцсан хүмүүсийн арчаагүйг шууд илтгэнэ. Боломж зөндөө байна. Тэртээ тэргүй гуйлгачин улс юм чинь БХЯ шиг гадаад улсаас онгоц гуйхад өгнө дөө. Бас гадаадын нисэх компантудтаы харилцахад аваад л ирэх болов уу тэр ч байтугай манай хувийн компаниуд нислэг үйлдэж чадна гэхэд авлигхжсан хүнд сурталт төр үгүй л шэсэн. Дэлхий дахинаа 21 хоног тусгаарлаж байгаа Монголоос өөр нэг ч улс алга, заоим нь шорлнгоос ч дор байгаа гэсэн. Ингэж өөрсдийгөө улам хүндрүүлж, эмч цагдаа нарыг туйлдуулаад байгаагаа мэдэрдэгийн бол уу. Боломж данда
Багахан шиг басаарай.удахгүй олноороо ил болно.тэр байтугай 21 хоногын карантинд ороогүй хүн ч бн шүү.
Шаалтуур минь багахан худлаа шаа ер нь бол авилга өгсөн хүмүүсэд дуугүй бай гэж сануулж байгаа бололтой
Энэ залууг би багаас нь мэднэ, Сансарын хойд микрт өссөн. Багын хүмүүжил төлөвшил сайтай, Гадаад харилцааны чиглэлээр буюу гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж энэ албан тушаалд хүрсэн туршлагатай залуу боловсон хүчин. Одоо монгол ийм эр хүчтэй залуус их хэрэгтэй байна \n
Хардаад байгаа хүмүүс ёс зүйтэй баймаардаа, Гадаад яам, консулын ажилтан юун авилга авар вэ, тэд чинь хөөрхий аль болохоор хүмүүсээ багтаачих гээд хичээн ажилладаг, тэгээд ч тэд шийддэг асуудал биш, нэрс шалтгаантай нь УОК руу илгээж тэд хүмүүсээ сонгоно, харин нислэгийн зөвшөөрөл авах гадаад харилцаатай холбоотой асуудлыг Цогтбаатар сайд маш сайн ажиллаж, түргэн хурдан бүтээх тал дээр ажилладаг нь харагддаг, мөн Мөнхтүшиг дарга сайн ажиллаж элчингүшдээс мэдээллийг авч сайн л ажиллаж байгаа, би ч бас гадна байна хүлээж л байна, өвчтэй зовлонтой жирэмсэн, мөннө төг гүй хүмүүст боломж олгог гэж
Хардаад байгаа хүмүүс ёс зүйтэй баймаардаа, Гадаад яам, консулын ажилтан юун авилга авар вэ, тэд чинь хөөрхий аль болохоор хүмүүсээ багтаачих гээд хичээн ажилладаг, тэгээд ч тэд шийддэг асуудал биш, нэрс шалтгаантай нь УОК руу илгээж тэд хүмүүсээ сонгоно, харин нислэгийн зөвшөөрөл авах гадаад харилцаатай холбоотой асуудлыг Цогтбаатар сайд маш сайн ажиллаж, түргэн хурдан бүтээх тал дээр ажилладаг нь харагддаг, мөн Мөнхтүшиг дарга сайн ажиллаж элчингүшдээс мэдээллийг авч сайн л ажиллаж байгаа, би ч бас гадна байна хүлээж л байна, өвчтэй зовлонтой жирэмсэн, мөннө төг гүй хүмүүст боломж олгог гэж
Miat 7 sard tsahimaar nisleg avjbna mongoo tolch gej bna tegehgui bol haagdana zahialga ged bilet avj bolohuu mongootugjihuu
Энэ хүн ажлаа мэддэг чадварлаг мэргэжилэн шиг санагддаг. Дандаа масктай харсаар байгаад маскгүй харсан чинь танихгүй байна шд. Масктайгаа илүү царайлаг юм бна кккк
арын хаалгаар авчирдаггүй л юм бол нэрсийг нь зарлаач. \n
кк Та нар тэгж Шударга ажиллаж чадна гэж үү Дашдондог Ху хамтлагийнхан Шадар сайд Энхтүвшингийн хүү гээд энэ Улсууд бүгд Цоо Эрүүл саруул Улс Яагаад ӨвчтөЙ Гачигдалтай Иргэдийн өмнүүр орж ирэх болов
Хэ хэ авилга цэцэглэхгүй газар цаг мөч орчин гэж байхгүй юм аа бас хажуугаар нь луйвар залилан байгаа даа
Худлаа битгий гэмгүй цариал амьсгаа авилгач новшнуудаа
Чартер нислэгт суухын тулд 2000$өгч бна нэж сонссон. Хэнд яаж өгдөг юм бол өгөөд хүүхдүүдээ авчрах юмсан. 2 нялх хүүхэдтэй хүн ирж чадархгүй бна. Дан авилгачид
Аль улсаас ирэхээс хамаарч 15 аас 20 саяын ханштай байна гэсэн.
Гадаадад байгаа иргэдээс монгол яаж явах бэ гэхээр мөнгө л мэднэ гэдэг яриа гарсан .хилээ нээж монголчуудаа аваач.гадаадад байгаа иргэд одоо зүгээр сууж болохгүй.энэ янзаар зөавөл бүтэн жил ч зөөж дуусахгүй.тиймээс бид эх орондоо очих эрхээ хасуулсан хүмүүс одоо одон улсын шүүхэд хандаж үндсэн хуулиа зөрчиж байгаа асуудлыг нь тавих хэрэгтэй.\n\n
Та нар авилагчин удмын авилгачид
Tysgai yyrgiin ongotsond suuhin tyld $1500-$2000 tariftai gesen chi medejil bga shde
Tysgai yyrgiin ongotsond suuhin tyld $1500-$2000 tariftai gesen chi medejil bga shde