“Хүн зөвхөн бодит зүйлийг л төсөөлдөг юм. Тэр бодит зүйл нь амьдрал”
Пабло Пикассо
“Сайхан амьдарч байна уу”, “Өө тайван даа, влог дээрээ гоё л байна”. Юун влог гэж бодож болох л доо. Гэхдээ влогоороо амьдрал гэдгийг төсөөлдөг бүхэл бүтэн үе өсөж торниж байна. Чухамдаа бид яах гэж амьдардаг юм бэ. Хэний төлөө, юуны төлөө. Хэний төлөө “хүүхэд хийгээд”, хэний төлөө гал голомтоо бадраасан юм бэ. гэж асуух хүртэл влог гэдэг зүйл “форм” болжээ. Влог хийхийн тулд амьдраад байна уу, амьдрахын тулд влог хийгээд байна уу гэдэг эргэлзээтэй.
Манайд ер нь нэг зүйл орж ирэхээрээ нэг бол хэт хэтийднэ нэг бол хэт дутуудна. Түүний нэг жишээ нь влог. Том зах зээлтэй, том улсуудад нэр алдартай, тухайн муж сууриндаа алдаршсан, үлгэр жишээ, сайхан амьдралыг урьтал болгож, минималист үзлийг дэлгэрүүлэх, зөв хооллолтыг сурталчлахын тулд влог хийж эхэлж. Үүний тулд жижиг “GoPro” камер байршуулаад найзтайгаар хөөрөлдөж байгаа мэт байгаа нь нийтэд таалагдаад эхэлсэн. Харин нэр алдарт хүрээгүй энгийн нэгэн гэр бүлийн амьдрал хэнд хамаатай юм бэ. Үнэндээ хэнд ч хамаагүй.
Амьдрал гэдэг үнэндээ хэн нэгний өмнө дэлгэж харуулаад байх “толь бичиг”, “нэвтэрхий толь” биш. Амьдрал гэдэг нь зүгээр л амьд үлдэхийн тулд үр үндсээ үлдээхийн нэр. Амьдрал гэдэг бол хэн нэгэнд таалагдах гэж биш зүгээр л бодь оршихын нэр. Амьдрал гэдэг чухамдаа хэн нэгнээс хариулт нэхдэг асуултын тэмдэг ч бус.
Энэ хорвоогоос бид буцахдаа хэнийг боддог гээч өөрийгөө. Гэр бүлээ сайхан амьдруулж чадсан уу л гэж бодно. Түүнээс биш влог дээр ямар байлаа гэж хэзээ ч бодохгүй.
Сэтгэгдэл ( 3 )
kdasdasdasd
LENIND SANALAA UGNU
Yag unen odoo zarim 1 huuhnuud arai denduu omdoh huvtsas ideh hoolo zuragtai nurshij durhui hurmeer zaluu ued utaggui duurialal uzuulj .amid bj amidrana gdg shal oor ertonts bhaa