ДЭМБ: КОВИД-19-ийн эмчилгээнд шинжлэх ухааны ҮСРЭЛТ гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Их Британид явуулсан КОВИД-19-ийн эсрэг Дексаметазон эмийн эмнэлзүйн туршилтын үр дүн шинжлэх ухааны үсрэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Оксфордод явуулсан үрэвслийн эсрэг эмийн туршилтаар Дексаметазон нь КОВИД-19 халдвар авч, амьсгалын аппаратад залгагдсан өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 35 хувиар, хүчил төрөгчийн эмчилгээнд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 20 хувиар буруулдаг болохыг харуулжээ.

Нэг хайрцаг Дексаметазон Их Британид таван фунт стерлингийн үнэтэй байгаа юм. 

Британийн Засгийн газар мягмар гарагт /2020.06.16/ энэ эмийг КОВИД-19-ийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Тедрос Гебрейесусын мэдэгдсэнээр, хүчил төрөгчийн эмчилгээ, амьсгалын аппаратад залгах шаардлагатай өвчтөнүүдийн дунд нас баралтын түвшинг бууруулдаг болох нь тогтоогдсон анхны эм юм.

Туршилтын үр дүнг тэрбээр “Гайхалтай мэдээ” гэжээ. Их Британи тус байгууллагад тус эмийн туршилтын урьдчилсан дүнг танилцуулсан бөгөөд удахгүй шинжилгээний бүрэн мэдээллийг олгох гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.20.4) 2020 оны 06 сарын 19

Uuxar manai ulsad baidag

1  |  1
Zochin(109.89.151.254) 2020 оны 06 сарын 18

Mongold avaachaad ynerxex vii,evropod bol xyamdxaan ynetei emiin toond orno shyy !!!

0  |  1
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 21

Гадагшаа салгалж очоод өвчин тээж дотогшоо чичирч ирсэн халдвар тээгчлэд хэрэгтэй байж магад.

0  |  7
ЗОЧИН(66.181.178.61) 2020 оны 06 сарын 17

МАНАЙ УЛСААД ДЕКСАМЕТИЗОН НҮДЭНД ДУСААДАГ 2500-4000төгрөг байдаг. ПОЛЬШООС ОРУУЛЖ ИРДЭГ.

0  |  0
Top