Хуримтлал үүсгэх яагаад чухал вэ!

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20

Хуримтлал гэж юу вэ, хуримтлал гэж мөнгөн хөрөнгөө өсгөхөд чиглэгдсэн таны ирээдүйн санхүүгийн баталгааг хэлнэ. Яагаад хуримтлалтай байх хэрэгтэй вэ. Амьдралд урт ба богино хугацааны төлөвлөж болох ба төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үед мөнгөний хэрэгцээгээ хангахын тулд хуримтлал үүсгэх хэрэгтэй. Судалгаагаар манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй аж.

Өөрөөр хэлбэл, гэнэтийн, хүнд үед хэрэглэх нөөцгүй гэсэн үг. Үүнээс хамаарч гэнэт мөнгө шаардлагатай болоход зээл авах зэргээр шийддэг байна. Харин хуримтлал үүсгэснээр яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан үед бусдаас тусламж, зээл авалгүйгээр санхүүгээ эрсдэлгүй шийдэхэд тусалдаг. Хуримтлалтай болохын тулд хамгийн түрүүнд орлого, зарлагаа бүртгэх хэрэгтэй. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс татгалзаж түүгээрээ их, бага гэлтгүй хуримтлал эхлүүлж болно. Дараа нь хэмнэж болох үр ашиггүй зардлыг хасч, орлого болон зардлын төлөвлөгөө гаргах нь чухал. Жишээлбэл, өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж ирэх, ойрхон бол алхах, ус сайн уух гэх мэт. Энэ нь бас эрүүл мэндэд чухал ач холбогдол болж өгдөг.

Хуримтлалыг зөвхөн гэр бүлтэй, гэрлэсэн хүмүүс үүсгэдэг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл энэ ойлголт нь маш буруу юм. Хүн бүр тэр тусмаа залуугаасаа хуримтлал үүсгэж эхэлснээр өөртөө зөв дадлыг бий болгож, ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт хийж чадна. Хуримтлал үүсгэхэд орлогын хэмжээ чухал биш байдаг. Харин орлогоо хэрхэн зарцуулж байгаагаас ихээхэн зүйл шалтгаалдаг байна. Тодруулбал, монголчуудын тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр хийсэн худалдан авалт нь хуримтлал үүсгэх боломжийг хойш татдаг хамгийн том хүчин зүйл юм. Дэлхий нийтийн жишгээр олж буй орлогынхоо таван хувийг хуримтлуулж байх ёстой аж. Жишээн дээр тайлбарлавал, 600 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 30 мянган төгрөгийг хуримтлуулж байх шаардлагатай гэсэн үг. Иймээс сар бүр тогтмол мөнгөө хадгалснаар эрсдлээс өөрсдийгөө хамгаалж чадна. Их бага гэлтгүй хуримтлал үүсгэцгээе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.58.24) 2022 оны 11 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Top