Хорт хавдраар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг ШАЛТГААНЫГ тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 21

Амьдралын идэвхгүй хэв маяг хорт хавраар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Анагаах ухааны MedicalXpress хэвлэлд мэдээлснээр, эрдэмтэд таван жилийн турш 45-аас дээш насны найман мянга гаруй хүнийг ажигласан байна. Судалгаа эхлэхээс өмнө тэд бүгд хорт хавдрын өвчин тусаагүй байсан бол 2009-2013 оны хооронд 268 нь хорт хавдраар нас баржээ.

Судалгаанаас үзвэл, амьдралын идэвхтэй хэв маягтай оролцогчдыг бодвол идэвхгүй хэв маягтай хүний хорт хавдраар нас барах эрсдэл нь 82 хувиар өндөр байжээ.

Энэ нь дасгал хөдөлгөөн, хорт хавдрын хоорондын холбоотой эсэхийг судалсан анхны судалгаа гэж Техасын их сургуулийн судлаач Сюзан Гилкрист онцолжээ.

Хүн хоногт дор хаяж 30 минут дугуйгаар явах зэрэг эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийх нь хорт хавдраар нас барах эрсдэлийг 31 хувиар бууруулдаг бол алхах зэрэг харьцангуй хөнгөн ачаалал энэхүү эрсдэлийг найман хувиар бууруулдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.27.206) 2021 оны 12 сарын 20

Хорт хавдар анх суурилснаасаа эхлээд үхэлд хүргэх хүртэл 10 жил болдог. Энэ хооронд эрт илрүүлж эмчлэх боломжтой гэсэн үг. Хүн ардаа эрүүл мэнддээ анхаараарай.

2  |  0
Top