Улаанбаатараас Мандалговь, Өндөрхаан, Чойр чиглэлд ЗАМ ХААЛАА

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Хүчтэй аадар борооны улмаас авто зам, зам байгууламжууд үерт эвдрээд байна. Иймд тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх  зорилгоор дараах чиглэлийн замыг хаалаа. Тодруулбал,
 

  • Улаанбаатар-Мандалговь,
  • Улаанбаатар-Өндөрхаан,
  • Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг зургаадугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

     

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.24.132) 2020 оны 06 сарын 22

ЭНЭ ЗАМЫГ ХЭЗЭЭ ХЭН БАРЬСАН ЯГААД НЭГ УДААГИЙН ҮЕРИЙН АЮУЛЫГ ТЭСЭЭГҮЙ ЧАНАР НЬ ТЕХНОЛОГЙН ДАГУУ БАЙНА УУ ХЭН ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ВЭ ГЭСЭН АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ БИЗДЭЭ. ОДОО ГОВЬД БАРИАД БУЙ ТӨМӨР ЗАМ ЧИНЬ ЯМАР Ч ТЕХНОЛИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЦУЛ ЭЛСЭЭР ГРУНТ ТАВЬСАН МАШ ОЛОН ХААЛГАНЫ ТЕНДЕРЧИД БАРЬЖ БАЙГГАА ГЭНЭ ЛЭЭ.

0  |  1
Yo ah(202.179.21.217) 2020 оны 06 сарын 22

Su ah сайн унш.22-ны ОО цагаас 15,оо цаг хүртэл хаажээ.

1  |  0
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 22

Яаж ойлгох вм бол доо. 22.00 цагаас тухайн өдрийн 15.00 цаг хүртэл? гэж солиорсон байх юм. 15.00-22.00 юм болов уу?

0  |  1
Top