Улаанбаатар-Дорноговь чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг ТҮР ЗОГСООЛОО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд Төв, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын нутгаар 17:15-18:00 цагийн хооронд орсон аадар борооны улмаас үер буужээ.

Улмаар Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-т төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болсон байна.

Тиймээс энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хаагаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн,  сэргээн засах ажил хийгдэж байгаа аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top