УИХ-ын сонгуультай холбоотойгоор архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсныг мэдээлсэн.
Уг арга хэмжээтэй холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын захирамж гарч, хороо хэсгүүдэд цагдаагийн байгууллагатай хамтран, хяналт шалгалт хийж ажиллах аж.
Иргэд, аж ахуйн нэгжүүд хүндрэл учруулж, үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэйг албаны хүн хэллээ. Хэрэв архи, согтууруулах ундаа худалдаж, үйлчилвэл Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна цаашид тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэв.
Сэтгэгдэл ( 0 )