Эрдэмтэн: КОВИД-19 цар тахал 2021 оны хавар хүртэл үргэлжилнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Хятадын инженерийн шинжлэх ухааны академийн академич, Хятадын тэргүүлэх вирус судлаачдын нэг Жун Наньшань КОВИД-19 цар тахал энэ оны өвөл бус 2021 оны хавар гэхэд намжина гэж таамаглажээ. Гэхдээ халдварын хоёр дахь давлагаа хүчтэй байхгүй гэж тэрбээр үзэж байна.

Ирэх өвөл халдвар нэмэгдэж болзошгүй гэж "Жэньминь жибао" сонинд өгсөн ярилцлагадаа академич анхааруулжээ. Тиймээс дотооддоо халдварын тархалтыг нэмэдэгдүүлэхэс сэргийлэх зорилгоор шаардлагатай үед иргэний агаарын тээврийг хязгаарлах, сургуулиудыг түр хаах, богино хугацаанд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top