Стандарт хангасан 800 такси нэвтрүүлэх ажил эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд "Улаанбаатар такси каб" ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж эхэлж байна.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб" ХХК, "Юби каб" ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан "ХОТ ТАКСИ" брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Эдгээр стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 таксиг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэхийг нь шалгаж, жолооч нартай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.  

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, стандартад нийцүүлэх, хотын иргэдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах хотын бодлогыг дэмжиж стандарттай такси бий болгох үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Улаанбаатар хот хувийн хэвшилтэй хамтран хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорьж байна. Стандарт, аюулгүй байдал хангасан 800 такси үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон. Цаашид тоог нь нэмээд явна. Хувиараа такси эрхэлдэг бүх иргэд энд хамрагдах боломжтой” хэмээв.

"ХОТ ТАКСИ" үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. “Улаанбаатар такси каб" ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна.

Гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай таксигаар үйлчлүүлэх боломжтой

 

Түүнчлэн “Юби каб” ХХК-ны UBcab аппликейшн нь 70 мянган хэрэглэгчтэй, 1 сая амжилттай аялал хийсэн. 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа үндэсний мэдээллийн технологийн төслүүдийн нэг аж. Такси үйлчилгээний нөхцөл байдал муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага иргэдэд үйлчлэхэд хангалтгүй байдаг зэргийг цэгцэлсэн Олон улсад бидний мэдэх UBER, GRAB, Яндекс шиг Монголын улсын "ХОТ ТАКСИ" үйлчилгээнд гарч эхэллээ. Та гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай, ая тухтай "ХОТ ТАКСИ"-гаар үйлчлүүлэх боломжтой.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компаний 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж 8 хувь нь юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub cub bol unen hud(202.9.46.108) 2020 оны 06 сарын 29

shal hudlaa 15 km gazar yawahad 23400 garaad nasss ih km yawah tusam hyamdarmaar buur neg shulah gd yadtsn

0  |  0
(192.82.74.123) 2020 оны 06 сарын 28

NIITIIN TEEVER NI GEJ AIMSHGIN UHLIIN KINO BAIHAD ZAMAA YAAYA GEJEEJ BAS IH TAKSI ,YAASAN IH MUNGUTUI HULGAICHUUD BE

0  |  0
иргэн(66.181.165.211) 2020 оны 06 сарын 28

зам улам бөглөрөхнээ

0  |  0
иргэн(66.181.165.211) 2020 оны 06 сарын 28

зам улам бөглөрөхнээ

0  |  0
Г(103.26.193.181) 2020 оны 06 сарын 28

Жолооч бол яг хэвээрээ

0  |  0
Хотын иргэн(150.129.141.110) 2020 оны 06 сарын 28

Хvсвэл хийж бvтээж болдог гэдгийг харуулж чадаж байна даа

0  |  0
Thanks(103.229.123.100) 2020 оны 06 сарын 28

Bayrallaa hotiin dargaa

1  |  0
Ganbat(61.68.177.212) 2020 оны 06 сарын 28

Tegmeersendee. Ork jolooch nar duriin egneeneesee dair orood zam taglaj zogsood hunee avdag. Er ni torguulia undursugsun ni deer shuu. Tegej baij ene zamiin soyol nevterch ulsiin tusuvch sain burdeh biz. Esrguutsej bajigaa bodoltoi hun ta durmeeree baihad l undur torguulias zailshiih bolomjtoi yum

0  |  0
Зочин(103.26.195.241) 2020 оны 06 сарын 28

Сайн байна. Улсын нийслэл байна даа. Энэ хотын дарга ч муу сайн хэлүүлээд нэлээд ажил хийсэн шүү

1  |  0
Top