Ахмадын холбооны газрын эрхийг цуцалж, нийтэд зориулан ТОХИЖУУЛЖ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Хотын мэдээллийн цаг”-аараа мэдэгдсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд олон газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд буцааж авсан. Төв талбайн тохижилт үндсэндээ дуусч байна. Энэ талбайг мөн хүүхэд, ээжүүд, иргэд, олон нийт ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилдаг талбай болгон тохижуулна. Тохижилтын ажлыг долоодугаар сард багтааж дуусгана. Зөвхөн хотын төвд ч биш дүүрэг бүрт ийм нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг стандартын дагуу бий болгож байна” гэв.

Мөн Улаанбаатар хотыг стандарттай болгох ажлын хүрээнд ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу хийхээр зорьж ажиллаж байна. Хотын захын,  төвийн гэхгүй бүх газар ингэж тохижуулагдах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүст онцолж хэлсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.89.93) 2020 оны 06 сарын 29

Ug ni ene huniig ikh hurald niisleld ni heveer ni bailgasan bol zugeer bj dee

0  |  0
Irgen(202.126.89.93) 2020 оны 06 сарын 29

Ug ni ene huniig ikh hurald niisleld ni heveer ni bailgasan bol zugeer bj dee

0  |  0
Irgen(202.126.89.93) 2020 оны 06 сарын 29

Ug ni ene huniig ikh hurald niisleld ni heveer ni bailgasan bol zugeer bj dee

0  |  0
Irgen(202.126.89.93) 2020 оны 06 сарын 29

Ug ni ene huniig ikh hurald niisleld ni heveer ni bailgasan bol zugeer bj dee

0  |  0
Irgen(202.126.89.93) 2020 оны 06 сарын 29

Ug ni ene huniig ikh hurald niisleld ni heveer ni bailgasan bol zugeer bj dee

1  |  0
!!!!(49.0.137.164) 2020 оны 06 сарын 29

Sain sain sain !

0  |  0
tur(192.82.75.167) 2020 оны 06 сарын 29

ter virustei hushuug zailuullaa.Ter aseamiin hotgondon avaachij bairluul.orondon Eh ursiin holbogdoltoi hushuu heregtei baina

2  |  0
Зочин (78.54.77.23) 2020 оны 06 сарын 29

Мундаг ажилсаг хүн шүү баярлалаа.

1  |  0
Зочин(122.201.21.173) 2020 оны 06 сарын 28

Машины замд ойрхон бн. Саявтархан машин хашааг нь дайрсан бил үү? Замаас нь тусгаарлалт хийх хэрэгтэй.

0  |  0
Zochin(64.119.17.80) 2020 оны 06 сарын 28

Mash zuv baina. Amjilt

0  |  0
$(66.181.178.12) 2020 оны 06 сарын 29

Баяр хүргэе, Амарсайхан даргад.

1  |  0
Иргэн(66.181.178.12) 2020 оны 06 сарын 29

Амарсайхан дарга маш зөв ажлууд хийж байгаа шүү! Баяр хүргэе.

2  |  0
Top