Баянзүрх дүүргээс 200 өрхөд буцалтгүй тусламж үзүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын Улаан Загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар ниймгэмлэгүүдтэй хамтран Коронавируст халдварын хариу арга хэмжээ авах тусламжийн хөтөлбөрийн хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний тусламж, 100 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын тусламж үзүүллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top