Давхар автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Давхар автобус өнөөдрөөс /2020.06.30/ явж эхэлнэ.

Офицеруудын ордон-Таван шар чиглэлд хоёр ширхэг давхар автобус явна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчид үйлчилдэг байна. Тиймээс энэ онд багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байгаагаа нийтийн тээврийн удирдлагууд мэдэгдсэн билээ. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай аж.

Мөн 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top