АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Германаас 9.5 мянган цэргээ гаргах төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.
Пентагоны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффманы мэдээлснээр, АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер, Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли нар энэ төлөвлөгөөг мягмар гарагт Ерөнхийлөгч Доналд Трампт танилцуулжээ. Энэхүү төлөвлөгөө Ерөнхийлөгчийн чиглэлтэй нийцэж байгаа төдийгүй ОХУ-ыг тогтоон барих, холбоотнуудын итгэлийг бэхжүүлэх, стратегийн болон Европ дахь АНУ-ын шуурхай ажиллагааны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэлд дурджээ.
Ойрын хугацаанд Марк Эспер, Марк Милли нар Конгрессын холбогдох байнгын хороонд энэ сэдвээр мэдээлэл хийх аж.
Үүнээс өмнө Доналд Трамп Германд байрлаж буй Америкийн 34.5 мянган цэргийг 25 мянга хүртэл цомхтгоно гэж мэдэгдэж байсан билээ. Энэ нь Герман улс НАТО-д төлөх төлбөрөө хугацаанд нь төлөөгүйтэй холбоотой. Үүнтэй зэрэгцэн Польш улс өөрийн санхүүжилтээр нутаг дэвсгэртээ АНУ-ын цэргийг байрлуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж, АНУ-ын хуягт танкийн дивизийг байрлуулах санал гаргажээ. Үүний зардал болох 1.5-2 тэрбум ам.долларыг Польшийн тал гаргах юм. Польшийн Ерөнхийлөгч энэ баазыг “Fort Trump” гэж нэрлэх санал гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
polishuud aihtar shu. sanaa, sedel, yerenhii handlaga ni mani hedtei yer ni tostei, baigaa ni ih saihan, eldev hudlaa yumgui jaahan bolhi bairnii. yer ni bol saihan humuus shu de. erguu dagz orosuudiin hajuud yostoi hun shig humuus. 2 talaasaa zuulgaj tonshuulsaar baigaad aihtar sanaatai uls bolchihson. polishuudiig bargiin uls barj idehgui de. tonshuulj zuulgaj zuulgaj baigaad neg hariu barih yum bol evgui garuud shu. manaihan olon hun polisht hol deeree bosch hun bolson, 90 on garaad. zarim neg teneg hodooniihon ni ochood hun shig baij chadahgui, nutgiinhan tiim humuust hatuu bailgui yah ve