Филиппиний эрх баригчид тус улсын газар нутагт АНУ-ын цэрэг байршуулах тухай хэлэлцээрийг цуцлахаа түр хойшлуулжээ.
Филиппиний гадаад хэргийн сайд Теодоро Локсины мэдээлснээр, энэ шийдвэр нь тус бүс нутаг дахь улс төрийн болох бусад нөхцөл байдалтай холбоотой бөгөөд хэлэлцээр ойрын зургаан сард хүчин төгөлдөр хэвээр үлдэх гэнэ. Ингэхдээ Филиппиний тал гэрээг хагас жилээр дахин сунгах боломжийг судлах аж.
Энэ оны хоёрдугаар сарын 11-нд Манила 1989 онд Вашингтонтой байгуулсан Филиппиний газар нутагт цэрэг байршуулах тухай хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоож буй тухай мэдэгдсэн. Энэ баримт бичиг Филиппинд байрладаг Америкийн цэргүүдийн эрх зүйн байдлыг тодорхойлохоос гадна хамтарсан сургууль хийх журмыг заасан байдаг. Филиппиний сенатор Роналдо дела Росед АНУ виз олгохоос татгалзсаны дараа Филиппиний тал ийн мэдэгдэл хийсэн билээ. Энэ оны нэгдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Филиппиний сөрөг хүчний сенатор Лэйла де Лимаг шүүх хуралтай холбогдуулан Филиппиний зарим улстөрчдөд АНУ-д орохыг хориглосон. Өдгөө Лэйла де Лима мансууруулах бодисын наймааны тухай хуулийг зөрчсөн хэргээр хоригдож буй. Тэрбээр хар тамхины бизнестэй дайн зарласан Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн бодлогыг идэвхтэй шүүмжилж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Монголын Контрбандын Яамны дипбандууд АНУ баригдахгүй яавдаа.