Монгол Улсын иргэнийг Филиппинд тагнуулын хэргээр баривчилжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын харьяат Б.Б-г Филиппин улсын Замбалес мужид тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлан саатуулжээ. Филиппинийн Тагнуулын байгууллагын тусгай хариу арга хэмжээний баг, тус улсын холбогдох хууль, хүчний байгууллагын хамтарсан ажиллагаагаар түүнийг тагнуулын ажиллгаа явуулсан болохыг тогтоож “нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй” гэж үзэн хууль бус гадаадын иргэн гэж бүртгэсэн байна.

Филиппин улсын “Inquirer.net” цахим хуудаст мэдээлснээр Б.Б нь 30 настай, Нисэхийн сургуулийн төгсөх ангийн оюутан бөгөөд энэ сарын 12-ны өдөр  “Липай Дингин” нисэхийн сургуулиас нь баривчилжээ. Филиппин улсын Цагаачлалын товчооны  “Нислэгийн дасгал суруулийн үеэр нисэх онгоцны буудлаас ойролцоогоор таван далайн миль зайд орших Иба нисэх онгоцны буудал болон ойролцоох Палауиг голын бүсийн агаарын зургийг авсан” гэж мэдээлжээ.

Сэжигтнийг Манила дахь Цагаачлалын товчооны төв байранд саатуулсан бөгөөд эмнэлгийн үзлэг болон биометрийн үзлэгт хамруулах юм байна. Улмаар түүнийг албадан гаргах хүртэл Цагаачлалын товчооны саатуулах байрт шилжүүлэх юм. 


Эх сурвалж: Inquirer.net

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top