
Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн асуудлаас үүдэн Өмнөд Солонгосын вонын ханш сүүлийн 17 жил дэх хамгийн доод түвшинд хүрчээ.
БНСУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт болох воны ам.доллартой харьцах ханш суларч, 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн доод дүнд хүрчээ. Энэ нь Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал буюу газрын тосны нийлүүлэлт тасалдсантай шууд холбоотой аж.
Одоогийн байдлаар 1 ам.доллар 1519.9 вон болж 4.2 воноор буурсан байна. 2009 оны 3-р сарын 10-ны буюу Солонгос улс дэлхийн санхүүгийн хямралтай нүүр тулж байх үед 1 доллартой харьцах воны ханш 1561 байжээ.
Ийнхүү воны ханш суларснаар хөрөнгө оруулагчид эрсдэлд ороод буй воноос татгалзаж ам.долларыг сонгох "аюулгүй" сонголт хийж эхэлсэн байна.
БНСУ-ын Сангийн яам болон Төв банк зах зээлээ тогтворжуулахын тулд шаардлагатай бол интервенц хийх (валютын нөөцөөр ханшийг барих) болон бонд эргүүлэн худалдаж авах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )