
Өнөөдөр 2026.03.31. Энэ оны 90 дахь өдөр бөгөөд он дуусахад 275 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 31 минутад мандаж, 19 цаг 21 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 8 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн хүйсээ солиулсан иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр. Азербайжанд өнөөдөр Хоморголон устгалыг дурсах өдөр бол Мальтад Эрх чөлөөний, Тайландад Нангкао хааныг дурсах өдөр, Мексикт Таконы баярыг тэмдэглэж байна.
Өнөөдөр Германы Оскарын шагналт кино найруулагч Фолькер Шлёндорф, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Кристофер Уокен, Америкийн Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Ирландын зохиолч Иен Макдоналд, Словены Ерөнхий сайд асан Аленка Братушек, Оросын хоккейч Павел Буре, Шотландын жүжигчин Юэн Макгрегор, Америкийн жүжигчин Лайза Коши зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1988 оны энэ өдөр БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийжээ.
2014 оны энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүлэв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1889 оны энэ өдөр Парис хотноо Эйфелийн цамхгийн нээлтийн ёслол болов.
1893 онд Америк зохион бүтээгч Уиткомб Жадсон цахилган товчийг зохион бүтээжээ:
1901 онд Mercedes нэртэй анхны автомашин гарав.
1945 оны энэ өдөр дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаагаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.
1959 оны энэ өдөр Төвөдийн бурханы шашны тэргүүн 14 дүгээр Далай лам Данзанжамц хил давж, Энэтхэгээс улс төрийн орогнол хүсжээ.
1966 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн “Луна 10” хөлөг сарны тойрог замд орсон дэлхийн анхны сансрын хөлөг болжээ.
1999 онд “Матрикс” киноны нээлт болжээ
1998 оны энэ өдөр Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.
2004 оны энэ өдөр Америкийн дөрвөн цэргийн хорооны дайчид Иракын Фаллүжа хотод отолтонд өртөж амиа алджээ
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )