
УИХ-ын гишүүн П.Наранбаяр УИХ-ын даргыг чөлөөлөх болон Ерөнхий сайдыг шинээр томилсон асуудалд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Засгийн газарт орж ажиллах талаар манай намынхан болон намын зөвлөлийнхнөөс асуусан нь дээр байх. Миний зүгээс ямар нэгэн зүйл хэлэхгүй. Миний хувьд хоёр жил шахам сайдын ажил хийлээ. Өөрийнхөө хэмжээнд багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлсэн, бага, дунд боловсролын хөтөлбөрүүдийг шинэчлэх зэрэг олон ажлуудыг хийсэн.
Цаашид сайдаар ажиллах хүн маань эдгээр ажлуудыг эрчимжүүлээсэй. Миний зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байна.
Төр тогтвортой ажиллаасай гэж хүсэж байна. Засгийг олон удаа холбируулах нь Монголын эрх ашигт нийцэхгүй байна гэдэг байр суурьтай байгаа. Сайд солигдох нь байдаг л асуудал. Засаг орвонгоороо эргэнэ гэдэг нь маш олон ажлыг зогсоодог зүйл" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )