НИТХ-ны дарга А.Баярыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 31

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснийг эх сурвж мэдээллээ. Бүр тодруулбал НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан блан дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Хуульд тусгаснаар НИТХ-ын нийт төлөөлөгчдийн 2/3 буюу 30 төлөөлөгч гарын үсэг цуглуулж өргөдөл гаргаж байж НИТХ-ын даргыг чөлөөлнө. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй. НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж өдгөө 40 нь МАН-аас сонгогдсон төлөөлөгч эзэлж буй.

А.Баярын хувьд он гарснаас хойш Хотын дарга Х.Нямбаатартай үзэл бодлын хувьд маргалдаж удирдлагын баг түнжингүй болсон. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр хүртэл маргалдаж байсан.  

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Туулын хурдын зам болон үүнээс үүдсэн улс төрийн маргаанаас болж А.Баярыг огцруулах акц өрнөсөн байж болзошүй байна.

Түүнчэн Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Бадарсан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(41.220.252.2) 2026 оны 04 сарын 02

manaixan unexeer archaagui durakuud yuma te. Neg durakiig alban tushaald tomilj ajilluulna. Tomilson durakaa tuxain alban tushaalaas n buulgaj chadaxgui gariin useg tsugluulj buulgana tomilj bolson yum bn zugeer shuud tushaal gargaad l alban tushaalaas buulgana bizde. \n

0  |  0
зочин (66.181.184.86) 2026 оны 03 сарын 31

уг нь энэ нөхөр арай эрүүл бололтой...Баяр нь их өндөр үнэтэй Туулын замыг эсэргүүцэж үүний мөнгөөр олон уулзварт Гүүр баривал Туул дээгүүр хэдэн гүүр татвал түгжрэлийг бараг шийдэж дууснэ гэж үзэж байгаа гэсэн ...бараг зөв биш үү

0  |  0
зочин (66.181.184.86) 2026 оны 04 сарын 01

уг нь энэ нөхөр арай эрүүл бололтой...Баяр нь их өндөр үнэтэй Туулын замыг эсэргүүцэж үүний мөнгөөр олон уулзварт Гүүр баривал Туул дээгүүр хэдэн гүүр татвал түгжрэлийг бараг шийдэж дууснэ гэж үзэж байгаа гэсэн ...бараг зөв биш үү

2  |  0
ene hujaa(66.181.184.50) 2026 оны 03 сарын 31

ene hurliiz ybsan deer dee hoo.

1  |  0
Зочин(202.179.26.227) 2026 оны 03 сарын 31

Нямбаатарын гар хөл болсон өөрийн гэсэн бодол ухаан нь алдагдсан нөхдийг бүгдий нь зайлуул.

0  |  0
Top