
Улсын их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан эхэллээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 09:00 цагаас хуралдаж Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга Н.Учралыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн.
Үүний дараа буюу 10:00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.2 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг баталлаа. Хуралдаанд нийт 101 гишүүн оролцож, 81 нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол 20 нь татгалзсан санал өгчээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 0 )