
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шинээр байгуулагдах Засгийн газрын тухай болон УИХ-ын даргад өөрийнх нь нэр яригдаж байгаа тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.
Энэ талаар тэрээр "Одоохондоо бодсон юм алга. Олон нэр яригдаж байна. Тав, зургаан хүн яригдаж байна.
Чадварлаг Засгийн газар байгуулах нь хамгийн чухал. Өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газар бодитой, мэргэжлийн хандах ёстой. Хоёрдугаарт бодлогынхоо асуудлыг голчлох ёстой. Тэгэхгүй бол өөр сайд очоод шал өөр зүйл сэдээд байж болохгүй. Тухайн сайд аль болох богино хугацаанд мэргэжлийн үүднээс чанартай үйл ажиллагаа явуулах нь чухал болохоос очингуутаа том зүйл сэдээд явдаг зүйл байхгүй.
Засгийн газар ахалж байгаа хүн улс эх орны өмнө хариуцлага үүрэх ёстой. Одоо бүтцээр оролдох цаг хугацаа биш байх гэж бодож байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )