Дэлхий дахин өнөөдөр Инээдмийн баярыг тэмдэглэж байна. АНУ болон баруун европын орнууд энэ өдрийг April Fools Day гэж нэршсээр өнөөг хүрчээ. Бараг 300 жилийн түүхтэй энэ өдөр бие биенээ чадах, дөнгөх, хуурах арга хэрэглэсээр ирсэн юм. Анх худалдаачдын дунд ихээхэн түгсэн энэ өдөр яваандаа бүх нийтийг хамарсан тэмдэглэлт өдөр болох хүртлээ хүрээгээ тэлсэн билээ.
Уншигч та бүхэнд түүхэнд үлдсэн алдартай хууралтуудыг сонирхуулъя.
Арслангууд усанд орж байна
Олон нийтийг дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хуурсан анхны тохиолдол 1698 онд гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тухайн өдөр Лондон хот даяар Лондоны цамхагт арслангуудыг угааж, усанд оруулж байгаа тухай шуугиан дэгдсэн байна. Анх Лондон хотын нэгэн уушийн газраас дэгдсэн явган яриа яваандаа бүх нийтийг хамарч сүйхээтэй нэгэн нь хуурамч тасалбар хэвлэн тодорхой хэмжээний үнээр худалдаалж эхэлсэн аж.
Тухайн үед хэдэн зуун мянган хүн Лондоны цамхагт ирэхэд арслан бүү хэл гэрийн тэжээмэл ч амьтан байсангүй. Хэдэн зуун хүн хууртсан гэдгээ цамхагт очоод л мэджээ.
Алдагдсан баялаг
Германы нийслэл хотын Berliner Tageblatt сонинд 1905 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр АНУ-ын Эрдэнэсийн сангаас их хэмжээний алт мөнгө алдагдсан тухай мэдээлэл гарсан байна. Эрдэнэсийн сангийн суурин доор маш урт хонгил ухаж улмаас нөөцөд байсан бүх алт, эрдэнэсийг хулгайлсан гэж нийтэлсэн байжээ.
Энэ мэдээллийн дараа Германы хаант улсын Гадаад харилцааны яамны тусгай элч АНУ-тай холбогдож, гэмт хэрэгтнийг илрүүлэхэд хамтран ажиллах санал тавихад хуурамч мэдээлэл болохыг нь тогтоосон байна. Тухайн үед худал мэдээлэл гэдгийг залруулах ямар ч боломж байгаагүй тул баруун европын хэд, хэдэн улсад энэ мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал лугаа тархжээ. Их Британи, Португал, Испани улсуудын төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ мэдээлэлд үнэн голоосоо итгэсэн гэдэг. АНУ руу хоёр сарын туршид дэлхийн аль нэг улсаас холбогдож үүссэн нөхцөл байдлын тухай лавлаж байжээ.
Гоймон ургадаг мод
Магадгүй дэлхийн түүхэнд инээдмийн баяраар түгж байсан хамгийн тэнэг бөгөөд олон хүнийг дагуулсан мэдээлэл бол гоймонг ургуулсан тухай мэдээлэл байх.
Мөн л Германы Хамбургийн нэгэн сонинд 1955 онд энэ тухай мэдээлэл анх гарчээ. “Швейцарын нэгэн эдлэнд их хэмжээний мод байх бөгөөд мөчир бүрээс нь гоймон ургаж олон нийтийг цочирдуулав. Амт, чанар нь дээд зэргийн шпагеттинд л таарах мэт сайхан” гэж бичсэн байлаа.
Германы мэдээллээс яг хоёр жилийн дараа Германы хэвлэлд дурдсан газарт хоёр жилийн дараа буюу 1957 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр очжээ. Тухайн цаг үедээ Швейцарын эдлэнд очиход үнэхээр л модноос гоймонгууд ургасан, түүнийг нь уйгагүй түүж байгаа хүмүүс байсан тул дүрс бичлэгийн камерт буулгажээ. Мэдээлэл цацагдсаны дараа ихэнх хүмүүс тэнэг юм хийлээ гэж шүүмжилж байлаа. Гэхдээ шпагетти бут чухам хаана ургадгийг мэдэх олон хүн захидал бичиж, BBC агентлагийн төв байранд ирж байсан гэдэг.
Лох Нессийн мангас олдлоо
Их Британийн Йоркшайр хотын Фламинго амьтны хүрээлэн 1972 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Лох Нессийн мангасыг илрүүлж, амьтны хүрээлэнд судалж байгаа тухай мэдээлэл анх тараажээ.
Их Британийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 1500 хүн амьтны хүрээлэнгийн гадаа цуглахад амьтны хүрээлэнгийн удирдлагууд ихэд гайхжээ. Тухайн үед амьтны хүрээлэнгийн олон нийттэй харилцах ажилтан далайн хавыг Лох Нессийн мангас гэж нийтэд зарласнаа хүлээн зөвшөөрсөн байна.
Дэлхий таталцлын хүчээ алдав
Британийн түүхэнд олон нийтийг цочирдуулсан энэ худал мэдээлэл 1976 оны энэ өдөр BBC радиогийн хоёрдугаар сувгаар цацагджээ.
Бархасбадь болон Дэлхийн ван гараг нэг шугам дээр давхцахаас шалтгаалж дэлхий таталцлын хүчээ алдана гэсэн юм. Улмаар өглөөний 09.47 цагт олон нийтийг гадаа гарч дээш үсэрч агаарт хөвөхийг уриалжээ.
Нээрээ ч Лондон хотын иргэдийн 50 хувь нь гадаа гудамжинд гарч дээш үсэрч байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байна.
Антарктидын мөсийг дуудлагаар худалдав
Австралийн бизнесмен, нийгмийн зүтгэлтэн, аялагч Дик Смит 1978 онд Антарктидын мөсийг дуудлагаар худалдах гэж байгаагаа олон нийтэд зарлажээ.
Тэрбээр Антарктид дээгүүр нисэж байгаад олсон мөсөн уулын оройн хэсгийг зарах хүсэлтэй байгаагаа телевизээр зарлажээ. Түүний мэдээллийн дараа олон хүн холбогдож үнэхээр худалдаж авах хүсэлтэй, хэдэн доллароос эхэлж байгааг нь лавлаж эхэлсэн байна.
Ачааллаа дийлэхгүй болтол олон хүн залгаж байсан учраас дөрөвдүгээр сарын 01-ны орой инээдмийн баяраар хүмүүсийг хуурсан гэдгээ зарласан юм.
Өвгөн Никсон сонгуульд өрсөлдөнө
Америкийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг National Public Radio түүхэнд хамгийн алдартай хууралтын нэгийг хийсэн юм. 1992 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон тухай NPR агентлаг анх мэдээлэв.
Мэдээллийн дараа анхдагч эх сурвалжаас баталгаажуулалгүйгээр АНУ-ын өнцөг булан бүрд ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээ бэлтгэж байлаа. Ялангуяа энэ мэдээллийн өмнөхөн Ричард Никсон “Би хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй” гэж хэлсэн үг нь олон нийтийг итгэхэд хүргэжээ. Тухайн үед Ричард Никсон 79 настай байсан юм.
АНУ-ын Вашингтон хот болон бусад мужуудад Ричард Никсоныг нэр дэвшүүлэхгүй байх жагсаал хүртэл дараа өдөр нь болжээ. Анх мэдээлэл гарснаас нэг хоногийн дараа NPR агентлаг дөрөвдүгээр сарын 01-ний хууралт байсан гэж мэдэгдсэн ч олон нийт үүнд нь гүнээ итгэчихсэн байлаа. Никсоны хэвлэлийн төлөөлөгч гарын үсэгтэй мэдэгдэл гаргаж байж энэ мэдээлэл намжжээ.
Эрх чөлөөний хонхыг худалдана
АНУ-ын түргэн хоолны Taco Bell рестораны сүлжээнүүдэд л тараагддаг нэгэн сонинд 1996 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр “Эрх чөлөөний хонх”-ыг худалдах гэж байгаа тухай мэдээлэл гарчээ.
Олон хүн бухимдсан ч, зарим бэнчинтэй нэг нь Taco Bell компанийн төв оффис руу залгаж байсан гэдэг. Тухайн үед компанийн зүгээс дөрөвдүгээр сарын нэгний өдөр Taco Bell компани “Эрх чөлөөний хонх”-ны дэргэд шинэ салбараа нээж байгааг зарласан маркетингийн шинжтэй үйлдэл байсан гэдгийг хожим нь дурсжээ.
Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд нь итгээгүй ч рестораны үйлчлүүлэгчдийн дунд тархсан тул хэд хоног зарах тухай бодит үнэн мэт байсан гэдэг.
Сэтгэгдэл ( 1 )
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН\nМОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.\nБУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх\n\nНамайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн\nавсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл\nнамайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь\nтэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан\nтөөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй\nинтернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон\nнайзаасаа мөнгө зээл,