П.Сайнзориг: Би дэд сайдуудыг байгаасай гэж бодож байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр "Засгийн газар бүтийн хувьд хуучнаараа явах юм байна гэж би ойлгосон. Зарим хүмүүс "би сайдаар үлдэх ажилтай" гэж байгаа болохоос бусад нь ердөө таамаг төдий байна шүү дээ. Би өчигдөр зарчмаа л хэлсэн. Өөрт чинь хань болох хүн байлгаарай гээд. 

Миний хувьд дэд сайдуудыг байгаасай гэж хүсэж байгаа. Сайдын ажилд цаг хүрэлцдэггүй. Гол нь мэргэжлийн хүмүүсийг тавих ёстой. Үр дүнтэй бүтцээр ажиллаж чадвал дэд сайдыг зардал гэж би хувьдаа хардаггүй. Харин чиг үүргүүдийн асуудлыг шийдэхгүйгээр яамыг хэд ч болгосон шийдвэр гаргаж чадахгүй" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top