Канад цагаачдын тоог бууруулахаар зэхэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

Канадын эрх баригчид тус улсын жил бүр хүлээн авдаг гадаадын цагаачдын тоог наад зах нь 20%-иар бууруулах бодолтой байгаа тухай телевизийн CTV суваг мэдээлжээ. Энэ талаар төлөвлөж байгаа өөрчлөлтийн тухай тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт илүү дэлгэрэнгүй зарлах юм байна.

Канадын эрх баригчид тус улсын цагаачлалын тогтолцоонд нэвтрүүлэх нухацтай өөрчлөлтийн талаар ойрын үед мэдээлнэ гэж телевизийн Global News суваг лхагва гарагт засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн юм. Юуны түрүүнд ойрын хэдэн жилд гаднаас ирэх цагаачдын тоог багасгах тухай яригдаж байгаа аж.

Уг нь Канад улс 2025, 2026 онд тус бүр 500 мянган гадаадын цагаач хүлээн авахаар төлөвлөж байсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top