Канад АНУ-ын 105 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулахаар бэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Канад улс АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Канадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан тохиолдолд хариу татвар ногдуулах нийт 105 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий АНУ-ын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ.

Блүмберг агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, Оттава эхлээд ийм алхам хийхгүй бөгөөд зөвхөн Трампын засаг захиргааны хийх алхмын хариу арга хэмжээ байх аж.

Үүнээс өмнө Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли хэрэв Трамп 25 хувийн татвар ногдуулбал Оттава АНУ-д цахилгаан эрчим хүч, эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээ зогсооход бэлэн гэж мэдэгдэж байв. Канад улс газрын тосныхоо 60 орчим хувь, цахилгаан эрчим хүчнийхээ 85 хувийг АНУ-д экспортолдог байна.

Канад, Мексик, АНУ нь чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гурван талт гэрээтэй. Гэсэн хэдий ч Доналд Трамп хууль бус цагаачлал, хар тамхины наймаатай холбогдуулан Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top