АНУ-ын бүрэлдэхүүнд орохгүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
18 цагийн өмнө

Манай нам сонгуульд ялсан тохиолдолд Канад улсыг АНУ-ын бүрэлдэхүүнд оруулахгүй бөгөөд улсынхаа хилийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллана гэж Канадын сөрөг хүчний Консерватив намын дарга Пьер Пуальевр мэдэгджээ.

“Канад улс хэзээ ч АНУ-ын 51 дэх муж улс болохгүй. Гүйцээ. Бид агуу бөгөөд тусгаар тогтносон улс. Би Канадын төлөө тулалдана” гэж тэрээр мягмар гарагт Х /Твитер/ хуудастаа бичсэн байна. “Би ерөнхий сайд болбол зэвсэгт хүчнээ сэргээж, хилийн хяналтаа чангаруулж, Арктик дахь нутагтаа Орос болон Хятадыг оруулахгүй” гэж Пьер Пуальевр онцолжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Канадын Либерал намын даргын албан тушаалаа орхиж, намын шинэ даргыг сонгосны дараа ерөнхий сайдаас огцорно гэж нэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн аж. Канадын судалгааны Nanos компанийн санал асуулгаар канадчуудын 17,4% нь Трюдо-д итгэж байгаагаа илэрхийлсэн бол Пуальеврыг 40% нь дэмжсэн байна. Энэ нь түүнийг тус улсын дараагийн ерөнхий сайдаар сонгогдох өндөр магадлалтайг харуулж байгаа юм.

Канадын хүн амын олонх нь тус улсыг АНУ-ын 51 дэх муж улс болгохыг хүсэж байгаа хэмээн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(103.212.118.214) 17 цагийн өмнө

olonkhi gej i usgeer tugsguj bichdeg yum , setguulchiin meregjleer sursan yum bol mongol khelee surakhgui yu khiij baiw daa , batbayaraa

0  |  0
Top