Энэ сарын 10-наас скүүтер, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу скүүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх дөрөвдүгээр сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тэгвэл захирамжаар 16 нас хүрээгүй иргэнд скүүтер, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн скүүтер, мопед зэргийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болно.

Цаашлаад скүүтер, мопедтой явган хүний замаар зорчвол торгох бөгөөд 16 нас хүрээгүй хүүхэд тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалтуудтай болжээ. Үүнд цагдаа нар хяналт тавьж ажиллах юм. Захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 10-наас скүүтер, мопед, цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцохоор журамлаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top