Б.Батцэцэг сайд 24 тэрбумын тендерт ИНГЭЖ НӨЛӨӨЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 31

 

Төрийн тендер хамдгаараа алдартай нэгэн сайд сүүлийн гурван ч Засгийн газарт суучихлаа. Тэр бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. 2016 оноос эхэлж, Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж эхэлсэн тэрээр хэвлэлийн салбарт олон компанитайгаараа нэртэй. Хэвлэлийн салбарын магнат гэж хэлж болох 10 орчим компани яг одоо түүний ХОМ-д жагсаалттай байна.

Б.Батцэцэгийг дагасан тендерийн олон асуудал яригддагаас гадна хамгийн ноцтой нь Монгол Улсын иргэдийн хувийн мэдээллийг агуулсан гадаад паспорт хэвлэл ажлыг хувийн компаниараа гүйцэтгүүлдэг баримтыг энэ удаа дэлгэх гэж байна.

ҮАБЗ-иын 2018 оны н-24/18 зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023.02.08-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бэлдэцийг үйлдвэрлэх, үндэсний цахим гадаад паспортын бичилт хийх төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК буюу төр давамгайлсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж байв. Ингэхдээ тус компанийн 51 хувийг төр, 49 хувийг “Мигасон” гэх компанид эзэмшүүлж, байгуулжээ. Улмаар тус компани 2023 оноос үйл ажиллагаа явуулж, төрийн тендерүүдэд оролцож эхэлсэн байна. Ингэхдээ санхүүгийн болон үйл ажиллагааны ноцтой алдаа, дутагдлууд гаргаж, Үндэсний аудитын газрын жил жилийн шалгалтаар зөрчлүүд илэрсэн байдаг.

Нийтлэлийн эхэнд онцолсноор Монгол Улсын иргэний хувийн нууц мэдээллийг агуулсан гадаад паспорттой холбоотой хэвлэл, үйл ажиллагааг явуулах төрийн өмчит компанид Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ямар хамааралтай болчихов, ерөөс хамааралтай байж болох эсэх асуудал онцгой чухал юм.

“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн удирдлага, бүтцийн талаарх нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээр гүйцэтгэх захирлаар Э.Ариунгэрэл гэх эмэгтэй ажилладаг. Тэрээр “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК байгуулагдсан 2023.02.08-наас эхлэн ажиллаж эхэлсэн.

Э.Ариунгэрэлийн ажлын өмнөх түүх тун сонирхолтой. Тэрээр энэ компанид ажиллаж эхлэхээс өмнө Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Монголын үнэт цаас хэвлэл ХХК нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ХОМ-доо мэдүүлсэн компани.

“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК нь сайд Б.Батцэцэгтэй зөвхөн Э.Ариунгэрэлээр холбогдохгүй. “Төрийн үнэт цаас хэвлэл”-ийг 2023 онд төртэй хамтран байгуулсан Мегасон гэх компанийг дээр дурдсан. Тухайн үед Мегасон ХХК-ийн захирлаар Н.Цэрэндолгор гэх эмэгтэй ажиллаж байв. Тэгвэл өнөөдөр “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Цэрэндолгор болоод байна.

Найдангийн Цэрэндолгор гэж хэн бэ?

Н.Цэрэндолгор нь сайд Б.Батцэцэгийн эзэмшлийн хэвлэлийн компаниудын хуулийн зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан түүхтэй гэгддэг. Нээлттэй сангийн мэдээллээр Н.Цэрэндолгор нь Ви Эс Эм гэх компанийг хариуцдаг бөгөөд тус компани нь мэдээллийн технологи, программ хангамж, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үзүүлдэг. Хамгийн гол нт ус компани нь Мөнхийн үсэг, Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ийн байранд хамт байрладаг буюу тус гурван компанийн хаяг давхцаж байна. Хамгийн ноцтой нь Ви Эс Эм гэх компанийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХОМ-доо 2018 онд мэдүүлж байсан гэдэг.        

Эдгээр баримтаас харвал яг өнөөдөр “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг удирдаж байна гэж хэлэхэд хол зөрөхөөргүй болчихлоо. Тэгвэл төрийн сайд хүн, тэр дундаа гадаад харилцааны сайдын албан тушаалтан Монгол Улсын нийт иргэдийнхээ гадаад паспортыг хувийн компаниараа хэвлэдэг байж болохгүй. Зөвхөн хувиар тогтохгүй төрийн оролцоотой компанийг бүхэлд нь удирдаж болохгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Ганц хүн, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтан 3.5 сая иргэний хувийн мэдээллийг хадгалах нь бүх хуулиар хориотой.

Ингээд зогсохгүй. Нэг хүний мэдэлд очсон “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-ийн үйл ажиллагаа жилийн жилд асуудал дагуулж иржээ. Үндэсний аудитын газрын 2023, 2024 оны хяналт шалгалтаар ноцтой зөрчлүүд гаргаж, удаа дараагийн сануулга авч байсан аж. Үүнээс хамгийн ноцтой нь, 2024 оны санхүүгийн тайлангаас нь төрийн нууцад хамаарах жагсаалтад батлагдаагүй 24.1 тэрбум төгрөгийн түүхий эд материалыг шууд худалдан авалт хийж, улсын төсөвт хохирол учруулсан болохыг ҮАГ тогтоосон байна. Улмаар энэ зөрчлөөр нь шаардлага хүргүүлж байжээ. Үүнээс гадна санхүүгийн олон ноцтой зөрчлүүдийг гаргаж иржээ.

“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-тай холбоотой өөр нэгэн баримт яригддаг. Тус компанийн захирал Н.Цэрэндолгорын гарын үсэг бүхий нэгэн албан бичиг 2025.05.16-нд Сангийн ямаанд очжээ. Уг албан бичгийн агуулга тун ноцтой.

УБЕГ-аас зарласан Үндэсний гадаад паспортын бэлдэц худалдан авах УБЕГ 20250102013 тендерийг зарласан байдаг. Гэтэл “уг тендерийн журам Мигасон ХХК-ийн эрхэд халдсан үйлдэл” гэж Сангийн яаманд ханджээ. Тодруулбал, “...Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бэлдэц үйлдвэрлэхтэй холбоотой төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг нээлттэй тендер шалгаруулалтаар бусдад шилжүүлэх нь үндэсгний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна” гэх зэргээр гадаад паспорттой холбоотой бүхий л үйл ажиллагааг зөвхөн Мигасон ХХК буюу түүний хувь эзэмшдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-д л олгох ёстой гэсэн хэд хэдэн үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлж байжээ. Улмаар энэхүү тендер цуцлагдаж, тодорхойгүй нөхцөл байдалд хүрснийг УБЕГ-аас мэдээлж байлаа. Ийм нэгэн эрх дархтай компани төрийн яамыг дарамталж, жил дараалан санхүүгийн зөрчил гаргаж, Монгол Улсын 3.5 сая иргэний хувийн мэдээллийг “хадгалж” байна. Цаана нь суугаа эзэн нь хэвлэх үйлдвэрүүдийн магнат Б.Батцэцэг байгааг олон талаараа үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж буйг илэрхийлж байна!

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.178.151) 2026 оны 04 сарын 01

khunii ner khundiig unagakh gesen nuguu l mongol nokhi zan yawj baina ,

0  |  0
A4d(103.229.123.39) 2026 оны 04 сарын 01

Nadad huvi ogooch saidaa.bid odor honogo yaaaj ongoroj bgag. Ta medehuu.husehgui bhdo.tenger chmsig hsrj bgdoo

0  |  0
иргэн(192.82.65.208) 2026 оны 04 сарын 01

шалгах цаг болчихсон байна даа ямар ичих нүүргүй луйвар вэ

0  |  0
Зочин(150.228.177.70) 2026 оны 03 сарын 31

Яахнав ар гэрийнхэн, бас бус хүнийг тэжээж байгаа амьтаныг

0  |  0
зочин(150.228.177.70) 2026 оны 03 сарын 31

Төрийн үнэт цаасыг нэг хувь хүнд өгнө гэдэг туйлын аюултай . Архи тамхины акцизийн марк хэвлэж зарснаас хуурамч хортой архи, тамхи зах зээл дээр их хэмжээгээр гардаг. Наад захын жишээ энэ. Цаашилбал хуурамч диплом, гэрчилээ гээд яваад өгнө. Төрийн хяналттай хийх ажил шүү.

0  |  0
үнэн цаг хугацааны э(192.82.65.180) 2026 оны 03 сарын 31

Үнэн цаг хугацааны эрхээр танигдах байлгүй. Хэвлэлийн компанитай хүн хэвлэлийн тендерт орох, чаддаг ажлаа хийсэн бана шдээ.. УБ-т мөнхийн үсэг ба адмон гэж 2 том хэвлэх үйлдвэр бий. 2 улаа 90-с эхэлсэн. Адмон нь байнга нөгөөхөө муулна. бас элчин сайд, консул болохын тулд энэ хүүхнийг зайлуулалж суудалд суухыг хүсэгч нар нь хэвлэлээр нэг муулна. гэвч өдгөөг хүртэл түүн шиг сайн хийсэн сайд нь алга. түүнийг буулгалаа гээд дараагийнх хахууль авч элчин, консулыг томилох эрэгтэй хүнд өрсөлдлөө гээд та нар гарахгүй шд. жаахан хүлээ. удахгүй та нарыг цаг ирэх байхоо.

0  |  0
45(103.10.23.120) 2026 оны 03 сарын 31

Юу ч ойлгосонгүй Баицэцэг сайдыг ямар нэг юмтай холбох гээд ямар ч логикгэй юм хамаад биичихэж дээ

0  |  0
и(150.228.177.148) 2026 оны 03 сарын 31

Гадаад яамны сайд авгай нь ийм юм үзээгүй өлөн гахай байх гэж дээ ичээсэй үхчийсэн хүүр чинь яасан барагдахгүй том шуналын хар шимнуус вэ шулам вэ

0  |  0
тт(66.181.168.82) 2026 оны 03 сарын 31

энэ тоглоомчин авгай одоо хангалттай цусаллаа,зайлбал таарна

0  |  0
Top