“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авчээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 31

 

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болжээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгасан байна. 

Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэн. Иймд НИТХ өөрийн өмчөө хүлээн авч, эзний байр сууринаас ажиллах хэрэгтэй.  Мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна. Цаашид үргэлжлүүлэн нийслэлээс алдагдсан бүх өмчөө эргүүлэн авна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(146.75.164.89) 2026 оны 03 сарын 31

Хотын даргадаа баяр хүргье.

1  |  0
Top