Нийслэлд 66 га талбайг цэцэрлэгжүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 01

Энэ онд нийслэлийн хэмжэнд 66 га талбайг цэцэрлэгжүүлж, 18 га талбайг тохижуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас төвийн 6 дүүргийн ногоон байгууламжийн 1000 гаруй мэргэжилтэнд үе шаттай сургалт зохион байгуулсан байна.

Хорооны хэсгийн ахлагчид өрхүүдтэй ойр ажиллаж хариуцсан хэсгийнхээ тарьсан модны тоо, төрөл зүлйийг ангилан бүртгэх аж. Ногоон байгууламжийн арчилгааг 4-11 дүгээр сард хийх зөвлөмж гарчээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 1.5 тэрбум мод тарих зорилт тавьж, өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг дүйцүүлэх хэлбэрээр тарьжээ. Ажлын гүйцэтгэл 8.3% байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top