"Эртэч уншлага" нэвтрүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлнэ.

Тус танхим утасгүй интернэт сүлжээ, цахим орчинд ажиллах боломжтой 4 компьютертой ба уншигч хувийн компьютер, номтойгоо үйлчлүүлэх, орчуулгын болон бүх төрлийн шинжлэх ухааны 1000 гаруй номтой киндль төхөөрөмж ашиглан цахим ном унших, сонсдог 37 ном, орос хэлээр хэвлэсэн 1000 гаруй номтой таблет ашиглах боломжтой юм.

Онцлог хэрэгцээт иргэдийн танхим ажлын өдрүүдэд 07:30-16:30 цагийн хооронд ажиллах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top