Японд АНУ-ын нисэх хүчний бааз байгуулахад дөрвөн жил зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Японы эзэнгүй Магэ арал дээр АНУ-ын Нисэх хүчний бааз байгуулахад дөрвөн жил шаардагдана гэж Японы Батлан хамгаалах яамнаас танилцуулсан тус аралд бааз байгуулах экологийн үнэлгээ бүхий 40 хуудас илтгэлд дурджээ. 

Бааз барих явцад арал орчмын амьтан, загасыг ижил төстэй орчинд нутагшуулах арга хэмжээ авах гэнэ. Мөн арал орчимд хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, барилгын гэрэлтүүлэгт хатуу хяналт тавихаар төлөвлөжээ. Барилгын ажил явах бүсийг тойруулж хашаа барьснаар хавчнууд орохоос сэргийлэх ба тус арлын ой модыг тайрах аж. Эхний хоёр жилд онгоц буух, хөөрөх зурвас болон нислэгийн талбайн бусад объектыг барихаар төлөвлөж байна.

Найман кв км талбай бүхий Магэ арал Кагошима муж дахь АНУ-ын Ивакүни цэргийн баазаас 400 км зайд байрладаг. Японы Засгийн газар “Taston Airport” компаниас тус арлыг 16 тэрбум иенээр худалдан авах тохиролцоонд 2019 онд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top