Баар, ресторан, үйлдвэрээс гарах органик хаягдлыг бордоо болгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Хотын Ерөнхий менежерийн 2020 оны зургаадугаар сарын 30-ны А/213 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөгдсөн хүнсний болон органик хог хаягдлаар бордоо хийх төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангуулах, шаардлагатай зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж өнөөдөр анхны хурлаа хийлээ.

Хурлаар Улаанбаатар хотын баар ресторан, хүнсний үйлдвэрээс гарах хүнсний хаягдал, ногоон байгууламжийн тайралт хэлбэржүүлэлтээс гарах органик хаягдлыг тусгай хуваарийн дагуу цуглуулж тээвэрлэн бордоо хийх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран эхлүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үйл ажиллагаанд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн бэлчээрийн менежментийн төслийн нэгж, Улаанбаатар хотын хүнсний хог хаягдыг дахин боловсруулах төсөл, Төв азийн хөрс судлалын холбоо, Өнгө нэм ТББ-ын гүйцэтгэх захирал, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн, Монголын хүнсчдийн холбоо ТББ, Хоггүй монгол ТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Усан болор хангай ТББ, Номадс сүлжээ рестораны төлөөллүүд тус тус оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top