Б.Болороо: Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сургагч багш Б.Болороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, дараах саналыг хүргэхийг хүсжээ.



Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

Юуны өмнө ард түмнийхээ хүндлэлийг хүлээн өнгөрсөн 4 жил хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн ажиллахаар болсонд амжилт хүсье. (Aлбан тушаал өөрөө хариуцлага учир баяр хүргэмээргүй байна).

Танд дараах саналыг хүргэмээр байна.

1. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭН гэсэн нэр томъёо албан ёсны биш тул ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН гэсэн хуулийн нэр томъёогоор явна уу.

Танай намын мөрийн хөтөлбөрт Тусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) иргэн гэсэн нэр томъёо ашиглан бичсэн байналээ. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭН гэсэн нэр томъёо хаана ч байхгүй, албан ёсны нэр томъёо биш. Монгол Улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, 2016 онд хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн оролцоог дэмжсэн хуультай болсон. Хууль болон бодлогын бусад баримт бичигт ч ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН гэдэг нэр томъёо байдаг. Намайг анх яаманд ажилд ороход дарга нар маань ямар ч зүйлд хуулин дээр юу гэж зааж тусгаж, нэрлэсэн байна түүнийг дагах ёстой гэж заасан байдаг. Гэтэл та бүхэн өөрсдийн дураар ингэж нэрлэн олон нийтийг төөрөгдүүлж байна.

Одоо удахгүй мөрийн хөтөлбөр чинь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичиг болно. Эдгээр баримт бичигтээ албан ёсны нэр томъёог ашиглахыг шаардаж байна.

Тусгай хэрэгцээт гэдэг нэр томъёо нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах хандлагыг бий болгодог юм. Энэ нэр томъёог хэрэглээнд оруулж, албажуулвал жинхэнэ утгаараа өдийг хүртэл бий болсон тэгш хамруулсан нийгэм бага багаар устаж, жинхэнэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүйгээрээ хуваагдсан нийгэм бий болно, олон улсад ч шившиг болно шүү. Аяндаа л тусгай үзвэрийн газар, тусгай такси, тусгай сургууль, тусгай ажлын байр гэж явсаар бүр хана босох болно. ТУСГАЙ гэдэг үг бол зүгээр л өнгөлөн далдлалт, бидний оролцоог хязгаарлаx зүйл юм. Бодитоор харъя тусгай автобус л гэнэ хэд байгаа билээ явах чиглэл нь бас хэд билээ, тусгай сургууль л гэнэ хэд байгаа билээ, бас зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд л сурдаг шүү дээ, аягүй бол удахгүй тусдаа хороолол, тусдаа байр гээд л явж өгнө.

Зүгээр нэг үгэнд юун сүртэй юм гэж бүү бод, 1970 оноос дэлхий нийтээр ТУСГАЙ гэдэг үг, тусгаарласан хандлагаас татгалзаж, тэгш хамруулсан, хүртээмжтэй нийгмийг, дэлхийг бүтээхээр зорьж яваа юм шүү.

Яг үнэндээ зүгээр л хэн нэгний сонгуульд нэр дэвшихдээ дэвшүүлсэн зүйлийг ЭРХ БАРИГЧ, БОДЛОГО ТОДОРХОЙЛСОН нам нь даган дуурайж дүр эсгэж байгаад бухимдаж байна. Одоо олонд таалагдах байх гэж энэ мэт аашлахгүй, ХЭЛБЭР БИШ АГУУЛГЫГ бодож ажиллахыг хүсье.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглэдэг зүйлээр нь тусгай гээд байх шиг байна, үгүй л дээ. Тэргэнцэр бол таны өмсөж байгаа гуталтай ижил үүрэгтэй юмаа, цагаан таяг бол таны зүүж байгаа нүдний шил юмаа, энд огт тусгай зүйл байхгүй. ХЭРЭГЦЭЭ, ХАРАГДАХ БАЙДАЛ ӨӨР БҮХЭН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БАЙХ УУ, УУЧЛААРАЙ ХҮНИЙ ЯЛГААТАЙ БАЙДАЛ ЮМ ШҮҮ.

Нэр томъёог солих байсан ч ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭН лав биш. НЭР ТОМЪЁО СОЛИЛОО гээд ОРЧИН САЙЖРАХ УУ, СУРГУУЛЬД ТЭГШ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ УУ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖ НЭМЭГДЭХ ҮҮ??? ҮГҮЙ.

Биднийг тусгаарлаж харахгүй л байхад болно.

Эднийг хэн ч гэж дуудсан яадаг юм гэж бодож байвал эндүүлэр шүү !!! Эцэст нь ХУУЛИА Л ДАГА.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг салгана, нийлүүлнэ гэж олон янзаар л ярьж байна. Ямар ч байсан эрүүл мэндийн яамтай битгий нийлүүлээрэй. Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлийг өвчин эмгэг гэж харахаа больсон шүү. Хэрвээ нийлүүлвэл үйл ажиллагаа нь уялдахгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцооны асуудал сулрах, орхигдох аюултай. ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГАА Л ДАГАхыг зөвлөедөө.

(Нэг муу мэргэжилтний үг таны чихэнд хүрэхгүй байх, тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ хувиар өөрийн саналаа хүргэж байна).

Хүндэтгэсэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлийн сургагч багш Буянжаргалын Болороо. 2020.07.03

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх хүн(66.181.185.190) 2020 оны 07 сарын 12

Одоогийн төрийн эрхийг барьж байгаа Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан хүмүүсээс илүү цаадахийг харж хэлж ярьсан нь тун зүйтэй шүү. Болороодоо Амжилт хүсье. Хуулиндаа заасан нэршилийг үгүйсгэнэ гэдэг чинь хуулиа мэдэхгүйх эсвэл албаар бодлогоор үймүүлэх гэсэн санаа байхаа. Хүрэлсүх даргаа наад мөрийн хөтөлбөр болон удахгүй Засгийн газрын бодлого чиглэл боловсруулах баримт бичиг дээр ажиллах хүмүүстээ нарийн сайн анхаарч Эрдэм мэдлэгтэй эх хэлээ мэддэг хүмүүсээ томилоосой гэеээээ.

0  |  0
Ganaa(66.181.161.92) 2020 оны 07 сарын 07

amjilt hvsievnen shvv mundag hicheengvi bvsgvi shvv

0  |  0
Zochin(202.126.89.112) 2020 оны 07 сарын 08

Ene neg sejgiin yumiig hyn bur hudlaa hoorgosoor bgaad buur neg hel am ni zagatnasan zawaan yum bolcjij. Bla bla geel yum buhen deer l bj bh yum

1  |  2
Иргэн зочин(66.181.180.66) 2020 оны 07 сарын 06

Та нараас \nАрай л сийрэг сэтгэж бгааг анхаар!

0  |  0
н(103.26.195.202) 2020 оны 07 сарын 07

хэн нэгний үөвлөх хийчхээр хэл ярианы баялаг мэдлэг сайтай охин шүү манай эрдэнэтийн эгэл ээжийн мундаг охин

1  |  0
Цогсом(66.181.161.102) 2020 оны 07 сарын 06

Мөн чиг мэдлэг чадвартай бүсгүй юм аа. ХБИ бид зарим нэг эрүүл хүмүүсээс илүү алсыг харж хичээж амьдардаг. Миний хувьд төрийн албаны шалгалтанд тэнцлээ, сургуулийнхаа сургалтын менежерийн шалгалтанд амжилт үзүүлээд ч ардаа орсон хүнд алдчихаад анх удаа өөрийнхөө биеийн байдалдаа гутарсан.

0  |  0
Зочин(64.119.26.209) 2020 оны 07 сарын 05

Мундаг охинд сайн сайхныг хүсье

0  |  0
номтойбаяр(202.21.108.172) 2020 оны 07 сарын 05

Би номтойбаярыг хараагуй. Хотя Нэг хашаанд байсан ч гэсэн . Номтойбаяр нь сайд болоод бух тэтгэвэр авагчдын тэтгэвэрийг унэн зев олгож байгааг шалгуулсан байцаагч нараар. Байцаагч нараа дуургийг нь солих маягаар жишээ нь ХаН -Уулын байцаагчаар СХД-ны байцаагчийн ажлыг шалгуулж байсан. Мен 1\n2010 -онд батлагдсан хуулийн УИХ-н нарийн бичгийн алдаанаас болж 7-жил \nхэрэгжээгуй хуулийг батлуулж цэргийн тэтгэвэр авагч олон хунийг баярлуулсан. Салбарын ажилтнууд нь сайн хэлдэг юм билээ.

0  |  1
Зочин(66.181.161.34) 2020 оны 07 сарын 05

Маш зөв үг байнаа ухаантай мундаг бүсгүй байнаа нээрээ тусгай хэрэгцээт иргэн гэх нэр томьёо яваад байхаар гайхаад л байсан юмаа энэ асуудлыг авч хэлэлцээрэй ерөнхий сайдаа

0  |  1
Зочин-15(64.119.23.219) 2020 оны 07 сарын 06

Гүй мөн сүрхий ухаалаг бүсгүй шүү.Саналыг нь хүлээн авч хэрэгжилтийг нь хангахыг хүсье.Мөн бүгдэд нь амжилт хүсье

0  |  2
ogi(108.70.173.253) 2020 оны 07 сарын 04

minii ohin hogliin berhcheeltei tusgaarlah oilgohgyi bna\n\n

0  |  0
Зочин (64.119.26.203) 2020 оны 07 сарын 05

Номтойбаяр ажилд авсан гэхээр хүн чанартай залуу юм гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс тусгаарлагдах ёсгүй. Амжилт

2  |  1
Энхчимэг(202.55.188.94) 2020 оны 07 сарын 04

Үнэн шүү би гэхэд л хэл яриа сонсоглын бэрхшээлтэй болон оюуны хүнд хэвтрийн 6 хүнтэй 30 жил амьдарч байна үнэхээр хэцүү одоо бүр залхаж байна.

0  |  0
Irgen S(83.249.40.221) 2020 оны 07 сарын 05

Mundag busgui shu eh hurald ene hun harin toloolol bolood suuh estoi .Ene 76d mon ch ih zuil zaaj surgaj ogohnee .ymarch medleggui ih humuus orson yanaa da mongol uls mini orovdoltei ard irged mini heden novshnuudaar hamag yumaa udirduulaad.bodohoor durgui hureh yum.mergejliin medlegtei humuus tun tsoohon konop daragchid olon bgaa. Huuhduud durgui hicheeldee suuhaar yadag bilee untah zalhuu n hureh suuldee hicheelee tasaldag tiim l baidag shig ene 4 jil tiimerhuu l ongoroh bh daa.

2  |  0
chingis(182.160.33.237) 2020 оны 07 сарын 04

debil pzda songogdsoni dara tooloo yu ter huuk chin gashuun vnen

0  |  0
Ганбүргэд(202.126.90.150) 2020 оны 07 сарын 04

Зөв.

0  |  0
Tsetsegmaa(66.181.161.93) 2020 оны 07 сарын 04

Tiimee bid hvsleree iim toroogvi dusgai gedeg vg tohirohgvi

1  |  0
Zaya(139.5.216.141) 2020 оны 07 сарын 04

Zuv shuu

2  |  0
Цацралмаа(202.126.88.45) 2020 оны 07 сарын 04

Зөв шүү дүү минь.бид тусгай гэхээр ниигмээс гадуурхагдаж бгаа мэт мэдрэмж төрж бн.

1  |  1
Zochin(85.218.48.83) 2020 оны 07 сарын 05

Tusgai heregtseet irgen gej arai nerelhgui bh shuu!sain sudalaacheee!Niigmiin XXamgaalaiin yamnii metgejiltenguud ni amidralaas tasarhai yu ch sudalahgui suuj bdagin bishuu

0  |  1
Zochin(85.218.48.83) 2020 оны 07 сарын 06

tahir dutuu hun,tahir dutuu irged gej neg uur ner tomieo baidag.Aan harin hugjiiliin bersheeltei irged gej bas uur ner tomieolol um.Ene hoeriig neg dor negtgej bolohgui.Argaui erheer osol,ubchin zergees bolj hen ch haana ch tahir dutuu bolj bno...Hugjiilin bersheel gedeg bol baga nasnaasaa olson turulhiin baih magadalaltai ubchlulin turul um.Delgii dahind ene hoeriig negtgej nereldeg uu ugui yu gedgiig mash sn sudalah estoi um bnaa.Hugjikltei ornuudad Tahir dutuu irgediin tuluu assosiotion gej bdag.Tednii tuluu uilchilgee bugd bn.Ter bitgii hel tahir dutuu hund zoriulsan mashinii zogsooluud

1  |  1
баасан хүү(211.36.149.173) 2020 оны 07 сарын 04

санаагаа маш зѳв тодорхой тусагсан байна шүү

1  |  0
kkkkkkk(202.21.108.153) 2020 оны 07 сарын 04

Boloroog demjdeg shvv mundag bvsgvi amjilt \n

0  |  0
zochin (202.126.88.33) 2020 оны 07 сарын 04

boloroo chinii zow ingej yawahgvi bol ed nar bidniig hvn bisheer vzej bh shig bn egchin dvv sain yawaarai chamdaa bayarlalaa

0  |  0
Гэрэл(182.210.200.118) 2020 оны 07 сарын 05

Элбэгдоржийн тавиул хүүхэн манайхан нэг сайн сайн гэчхийн бол нөгөөдүүл нь сахлаа будахаа шахах юм !!!

0  |  1
Баяраа(192.82.77.59) 2020 оны 07 сарын 04

Болороодоо амжилт хүсье!\nМөн Хүүкдээ амжилт хүсье!\n”Тусгай хэрэгцээт иргэн” гэдэг нь МАНынхан өөрсдийгөө хэлсэн бхаа.

0  |  0
b(66.181.161.18) 2020 оны 07 сарын 04

mundaf busgui shuu manai yurunhii said sonsoh baih aa

0  |  0
Оюунсүрэн (66.181.161.117) 2020 оны 07 сарын 04

Зөв санагдаж байна . Тусгаарлах гэдэг буруу үг яагаад орж ирэв .

1  |  0
Top