Улсын Онцгой комисс /УОК/-ын долоодугаар сарын 1-нд гаргасан шийдвэрийг үндэслэн Монголын Бурхан Шашинтны Төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийд нь олон нийтэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.
Цар тахлын үеийн аюулгүй байдлыг хангах үүднээс бөөгнөрөл үүсгэхгүйн тулд сүсэгтэн олонд зориулан хөтөч нарыг ажиллуулахаар болсон байна.
"Батцагаан" цогчин дуганд гол үйл ажиллагааг явуулах бөгөөд УОК-оос гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал, дэг журмын талаарх нийт 14 зүйлийг тусгасан удирдамж гарган ажиллаж байгаа аж.
Энэ сарын сарын 4-9-ний өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл сүсэгтэн олонд засал, уншлага ном үйлдэнэ. Ингэхдээ
- "Батцагаан" Цогчин дуганы танхимын баруун, зүүн жигүүрт сүсэгтэн олны айлтгал хүсэлтийг хүлээж авна.
- "Батцагаан" Цогчин дуганы гол танхимд хурал номоо хийнэ.
- Доод танхимын баруун зүүн жигүүрт сүсэгтэн олны айлтгал ном хурна.
Иргэд та бүхэн гандан хийд зорихдоо амны хаалтаа тогтмол зүүгээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
Сүм хийдэд халдвар илрээд байгаа шүү. Болгоомжтой