ОХУ | Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй бол бүх талаар дэмжинэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05


ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх шийдвэр гаргасан тохиолдолд ОХУ бүх талаар дэмжихэд бэлэн” гэж мэдэгджээ.

Тэрбээр цааш ярихдаа “Монгол Улс дотооддоо ШХАБ-д элсэх нь хэр зэрэг зохистой вэ гэдэг талаар  нухацтай хэлэлцэж байна. Үүнийг дэмжих нэг хэсэг байхад, дэмжихгүй нэг хэсэг ч байна. Би Монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх ямар ч бодолгүй байна. Хэрэв үнэхээр элсэх шийдвэр гаргавал ОХУ-аас дэмжиж ажиллана” гэж Игорь Моргулов ярьжээ.

Одоогийн байдлаар Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон. Тус улс 2004 онд ажиглагчийн статустай болсон бөгөөд энэ статустай болсон анхны улс юм.


Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dash(68.226.67.57) 2020 оны 07 сарын 07

Gishuun bolj herhevch bolohgui Hezeech

0  |  0
Зочин(203.91.115.40) 2020 оны 07 сарын 06

Мөрөөрөө мөөмөө унжуулаад явъя. Түүгээрээ өнгөрөх гайг үүгээр дуудаад яахав.

0  |  0
zochin(59.153.112.176) 2020 оны 07 сарын 06

za gishuun ni bolj tenegtevee

0  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 07 сарын 06

oros hujaa2 dotooddoo boslogo garahaas aij monhol ugsaatan bolon, islam shashintai tusgaar ulsuudiig hucheer shahuu elsuuleh gej oroldoj baigaa.Uigur shinjan, uvur mongol, dagestan chechen halimag tuva buriadiig zadrahaas bolgoomjilj gafna talaas n demjleggui bolgoh dald sanaanaas uur ach holbogdolgui baiguullaga.Unuudur hujaanuud shanhain baiguullagiin anhnii 6,7 gishuunii neg boloh tadjikstanii gazar nutagiig shuud bulaan avch bna.Teheer ene baiguullaga gishuun ornuuddaa yamarch darhlaa baihgui oros hyatad 2 iin togloomiin baiguullaga.Mongol uls uund elseh shaardlagagui

0  |  1
Tsol(83.20.250.164) 2020 оны 07 сарын 06

Manai uls elsehgui

0  |  0
mgl(123.120.170.35) 2020 оны 07 сарын 06

buu hutsaa, chamshig hulmasaar zaalgahguie

0  |  0
Но(5.57.192.71) 2020 оны 07 сарын 06

Орос улс гэж хажуу хавиргаа түрэмгийлж шахдаг муухай дээрэнгүй түрэмгий улс

0  |  2
Top